Мөнгөний нийлүүлэлтийн талаар мэдээлэл хийнэ

img

Эрүүл мэндийн яаманд

 

09.00 цагт: "Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх" тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг, уулзалт болно. Утас: 99179899

 

"Пума Империал" Зочид буудалд

 

09.00 цагт: Азийн сан, Сант Марал сантай хамтран жил бүр явуулдаг "Бизнэс эрхлэлтийн орчин дахь авлигын нөхцөл байдал" судалгааны дүнг танилцуулна.

 

Одон орон, геофизикийн хүрээлэнд

 

09.00 цагт: Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай салбар зөвлөлийн анхдугаар хурал болно. Утас: 99107367

 

Хан-Уул дүүрэгт

 

10.00 цагт: Хонконгийн Тусгай олимпийн хорооны 40 жилийн ойн нэрэмжит урилгат тэмцээнд оролцож, 13 алт, 11 мөнгө, 6 хүрэл медаль хүртсэн тамирчдыг Хан-Уул дүүргийн 130 дугаар сургуульд хүлээн авч уулзана. Уулзалтад УИХ-ын гишүүн асан С.Оюун, Монголын дауны холбооны захирал оролцоно. Утас: 99992037

 

10.30 цагт: Хан-Уул дүүрэгт шинээр баригдсан 243 дугаар цэцэрлэг нээлтээ хийж, хүүхэд багачуудаа хүлээн авна. Хаяг: ХУД, 16-р хороо, Нисэх явах замын хойд талд. Утас: 88085801, 88013435

 

БСШУСЯ-нд

 

11.30 цагт: БСШУСЯ, арилжааны банкуудтай гэрээ байгуулах арга хэмжээ болно. Оюутны сургалтын зээл олгох бэлтгэл ажлын хүрээнд дээрх арга хэмжээ зохион байгуулагдаж байна. Утас: 88989878, 99030264

 

Монголбанкинд

 

12.00 цагт: Монголбанк хэвлэлийн бага хурал зарлаж байна. Хэвлэлийн бага хурлаар банкны сектор, мөнгөний нийлүүлэлт, гадаад худалдааны статистик мэдээллүүдийг танилцуулна. Мөн орон сууцны үнийн индекс зарлана.

 

Сүхбаатар дүүрэгт

 

12.00 цагт: Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороонд байрлах, 6 дугаар сургуулийн гадна талбайд байгуулсан хоккейн талбайн нээлт болно. Утас: 99718181, 99767480

 

Ус сувгийн удирдах газарт

 

14.00 цагт: “Улаанбаатар хотын хүн амын ундны усны аюулгүй байдлыг хангах хөтөлбөр, төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүн” сэдэвт үзүүлэх сургалт болно. Утас: 99121618

 

АШУҮИС-ийн байранд

14.30 цагт: Олон Улсад хүлээн зөвшөөрөгдсөн магадлан итгэмжлэлийн гэрчилгээг хүлээн авах ёслолын үйл ажиллагаа АШУҮИС-ийн соёлын төвд болно. Утас: 88114838, 99095983

 

МҮХАҮТ-нд

 

16.00 цагт: Эдийн засгийн хямрал аж ахуй эрхлэгч, худалдаачдад хэрхэн нөлөөлж байгаа талаар мөн түүнийг даван туулахад хууль эрх зүйн ямар оновчтой зохицуулалт хэрэгтэй байгаа, худалдаачдад зориулсан худалдааны хууль шаардлагатай эсэх зэргээр МҮХАҮТ-ын удирдлагууд, Хууль зүй, дотоод хэргийн яамны төлөөлөл, хууль зүйн салбарын эрдэмтэн судлаачид болон бизнес эрхлэгчдийн хооронд хэлэлцүүлэг өрнүүлнэ. Утас: 70111545, 99046348

СЭТГЭГДЭЛ БИЧИХ