Засгийн газар хуралдана
2016-11-30

 
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 15.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд эхэлнэ. Өнөөдрийн хуралдаанаар Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх юм байна. 
 
 
 
Хэлэлцэх асуудал
 
Засгийн газрын гишүүн
1.      Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалын төсөл
Ж.МӨНХБАТ
2.      Чиглэл өгөх тухай
Ц.МӨНХ-ОРГИЛ
3.      Монгол Улс, Европын холбоо хоорондын протокол батлах тухай
Ц.МӨНХ-ОРГИЛ
4.      Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл*
Б.ЧОЙЖИЛСҮРЭН
5.      “Хөгжлийн хамтын ажиллагааны тухай” Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн тухай
Б.ЧОЙЖИЛСҮРЭН
6.      Тогтоолд өөрчлөлт оруулах тухай* (Засгийн газрын 2015 оны 18 дугаар тогтоол)
Б.ЧОЙЖИЛСҮРЭН
7.      “Түрээсийн орон сууц”  хөтөлбөрт өөрчлөлт оруулах, төрийн өмчийн түрээсийн орон сууцны санд орон сууц шилжүүлэх тухай
Г.МӨНХБАЯР
8.      Бусад асуудал*
Ж.ЭРДЭНЭБАТ
 
Танилцуулах асуудал
 
9.      Монгол Улсын Шадар сайдын гадаад томилолтын дүнгийн талаар
У.ХҮРЭЛСҮХ
10.  Гадаад харилцааны сайд олон улсын арга хэмжээнд оролцох талаар
Ц.МӨНХ-ОРГИЛ
11.  Хууль зүй, дотоод хэргийн сайдын гадаад томилолтын талаар
Ж.МӨНХБАТ
12.  Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгааны мэдээлэл цуглуулах ажлыг зохион байгуулах талаар
Н.НОМТОЙБАЯР
13.  Төр, хувийн хэвшлийн түншлэл, концессын гэрээгээр хэрэгжүүлсэн болон хэрэгжүүлж байгаа төслүүдэд хийсэн шалгалтын дүнгийн талаар
Д.ГАНБАТ
14.  Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн авто замын шинэчлэлтийн талаар
Д.ГАНБАТ
Shuud.mn
Сонин хачин