МҮОНРТ-д улстөржилт явагдсан нь үнэн

img

Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Олон нийтийн радио, телевизийн Үндэсний Зөвлөлийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ.  Олон нийтийн телевизийн Үндэсний зөвлөлийн  гишүүнээр Х.Чилаажавыг томилохыг дэмжсэн юм. Дараагаар нь Олон нийтийн радио, телевизийн хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцах үүрэг бүхий ажлын хэсгийн танилцуулгыг сонслоо. Ажлын хэсгийн ахлагч Н.Цэрэнбат танилцуулсан юм.  Хууль тогтоолыг хэрэгжүүлэх шалгалтаар хөдөлмөрийн, эрүүл ахуйн, санхүүгийн, татварын зэрэг олон зөрчил илэрснийг дурдав. Дараагаар нь гишүүд асуулт тавьж, үг хэллээ.

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

 

-Танай ардын намын пиарын зөвлөх байсан Н.Дэмбэрэл хэзээ халагдчихсан бэ? Энэ хуралдаанд ҮЗХ-ны дарга нар яагаад оролцсонгүй вэ? Юмны нэг талыг нь бариад яриад байх шиг санагдаад байна.

 

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд:

 

-Хүний тухай асуудал яриагүй. Хуулийн хэрэгжилтийн асуудал ярьж байна. Ерөнхий захирал хуулиа хэрэгжүүлж байна уу, Үндэсний зөвлөл хуулиа дагаж уу гэдгийг хэлэлцэж байна. Үндэсний зөвлөлийг бид өнөөдрийн хуралдаанд албан ёсоор уриагүй юм.

 

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

 

-Үндэсний зөвлөлийнхнийг хуралдаанд суулгахаар утсаар залгаж асуусан. Н.Энхмандах дарга боломжгүй гэсэн, нарийн бичгийн дарга нь өвчтэй, Ц.Оюундарь дарга чөлөө авсан байсан. Тэнд өнөөдөр “эзэнгүй айл” шиг байна. Үндэсний зөвлөл дотоод аудитын шалгалтыг  гаргасан. Нийт уран бүтээлчдийн 70-80 хувь нь шаардлага гаргасан байсан. Шалгалтын аудитын дүнгээр хууль зөрчсөн зүйл их байсан. Энд хүний эрх ноцтой зөрчсөн байна. Хоёр ч хүн шүүхэд ханджээ. Буцааж ажилд нь авах шүүхийн шийдвэр гарсан байна.

 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

 

-Ц.Оюундарийг чөлөөлж болно. Дараагаар нь нэг намчирхсан нөхрийг Ардын намынхан томилно. Үүнийг мэдэж байна. Бидний тогтолцоо, байгаа байдал энэ.  Дараагийн дарга нь Ц.Оюундариас дээрдэх зүйл байхгүй, улам ч дордоно. Хууль зөрчигдсөн гэж байна.  Санхүүгийн зөрчлийг аудит, хөдөлмөрийн зөрчлийг хөдөлмөрийн байцаагч, татварын зөрчлийг татварын хяналтынхан тогтоох хэрэгтэй. Асуудал хүндээ биш. Нэг удирдлага солигдохоор өлсгөлөн зарлаад байдаг байгууллага болчихжээ. Агаарын дутагдалтай ажлын байрны шаардлага хангахгүй гэлээ. Төрийн байгууллагууд бүгд ийм дутагдалтай байгаа. Төрийн ордон гэхэд нурж унах гэж байгаа гэсэн дүгнэлт гаргачихсан. МҮОНРТ-ийн хувьд нэг хэсэг нь дарга нарыг солих гээд, нөгөө талд хувьчилж авах гэсэн санаархал явж байна. Ажлын хэсгүүд 14 хоногийн дотор шуурхай ажиллажээ. Гэтэл Эрдэнэтийг шалгах ажлын хэсэг 6 сарын дотор ажлаа хийж чадахгүй бүлэглэлийн гарт орчихоод явж байгаа. Ардын нам 65 суудалтай хэрнээ цагдаа, тагнуулаа сольж  чадахгүй байна.

 

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд:

 

-МҮОНРТ-ийн тухай асуудал жижиг зүйл биш. Хүний мэдээлэл, тархитай ажилладаг. Мөнгөнөөс ч дутуугүй чухал асуудал. Бид үүнийг өөрсдөө сөхөөгүй. Тэнд ажил явахаа болиод, аргаа ядаад ажилчид нь эфир рүүгээ дайрч ороод, хариуцдаг байгууллагын хувьд манай байнгын хороо руу хандсан. Жил гаруйхны хугацаанд бүтцийн өөрчлөлтийг 5 удаа хийнэ гэдэг ойлгомжтой асуудал. Шалгаад сүржигнээд орхих биш. Хуулийг хэрэгжүүлэх, мөрдөх, шаардлагатай бол өөрчлөлт оруулах асуудлыг ярьж байна.

 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:

 

-МҮОНРТ бол олон нийтийн статустай. Үүнд улстөржилт явагдаж, ийм нөхцөл байдал үүссэн гэж Ж.Батзандан гишүүн ярьж байна. Энэ бол үнэн. Би үүнтэй санал нэг байгаа. Жишээлбэл, 2015 оны нэгдүгээр сарын 05-ны өдөр тухайн байгууллагын ерөнхий захирлыг томилсон. Тухайн үед Үндэсний хорооны гишүүд “намын ерөнхий нарийн бичгийн даргын ажлаа хүлээлгэж өгөөгүй байгаа хүнийг олон нийтийн радио телевизийн хуулийг зөрчиж, захирлаар нь томилж болж байгаа юм уу” гэхэд зарим гишүүд нь “хууль гэж юу байдаг юм” гэж хэлээд томилсон тохиолдол байна. Цаашдаа хуулинд нь өөрчлөлт оруулах шаардлага байгаа. Ажлын хэсэг дүгнэлтдээ санал байдлаар оруулсан.

 

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:

 

-Ажлын хэсгээс хуулинд ийм ийм өөрчлөлт оруулах шаардлагатай байна гэсэн санал байна уу?

 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:

 

-Хуулинд өөрчлөлт оруулах шаардлагатай гэдгийг МҮОНРТ-ийн уран бүтээлч, сэтгүүлчид нь тавьж байгаа. Ажлын хэсэг Үндэсний зөвлөл үүргээ биелүүлж байна уу гэдэг дээр анхаарал тавих ёстой. Үндэсний зөвлөлд бүрэн эрх байдаг. Үндэсний зөвлөл гүйцэтгэх зөвлөлдөө хяналт тавих зарчим алдагдаж байжээ гэдэг нь харагдаж байсан.  Харилцан бие биедээ хяналт тавих хуулийн заалт алдагдаад байна.

 

Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа  МҮОНРТ-д адуит оруулахаар болж, Үндэсний зөвлөлийн гишүүдэд чиглэл өгөхөөр байнгын хорооны хуралдаанаас тогтлоо. Харин хуульд өөрчлөлт оруулах эсэхийг байнгын хорооны гишүүдийн саналаар шийдэх юм байна.

Н.Энх

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

М.Оюунчимэг гэх:
Ямаан царайтын хийж байгаа ажил гэл үү...
2016-11-30
Зочин:
Oyundariig umuursun hden amitas bnaa zailuul mnb s tavan tugrug yaj hulgai hiihev gsen bdoltoi ter bayr oyunchimeg erdenetuya haltar enhtuya geed turgen zailuulval ter bguulagd jhn Agaar orno odo yg seheend bga uvchtun shigl bolj
2016-11-30
zochin:
Оюундарийг солиод дээрдүүлэх хүн ирэхгүй халгаа сэлгээ хийснээр шийдэх асуудал биш гол утга учир нь Ж. Мөнхбат, М.Оюунчимэг гэсэн УИХ-ын гишүүдийн өөрсдийнх нь явуулж буй ажилллагаа сайн шалгах юм бол тэр ММ агентлагийн дарга гээд байгаа Батцэнгэл эд нарын бууны нохой
2016-11-30
Сүрэн:
Оюундарийг хурдан зайлуулаа. АН асуудлыг хурдан шийдэж эрх ашгаа хамгаалж чаддаг, манай ардын намын нөхдүүд барьцаанд байгаа юм шиг мангартаж байгаад юу чхийж чадахгүй их хугацаа алдаж байна. Бүх асуудлыг боловсон хүчин шийднэ. Яаж уг албан тушаалыг авсан тэр аргаар нь хурдан зайлуулж, биднийгээ ажилтай болгож багаа хурдан бүрдүүлээч. Тэгсээр байтал сонгогчдын санаа бодол нөгөө тииш болно шүү.
2016-11-30