АН-ын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж байна. Хуралдаанаар намын дүрмийн шинэчилсэн төслийн болон Их хурлын бэлтгэл хангах ажлын явцын талаар хэлэлцэх аж. Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээс АН-ын анхан шатны хороод хуралдан 12 дугаар сарын 06-нд болох Их хурлын төлөөлөгчөө сонгосон. Тус намын анхан шатны хороодын хуралдаан өнөөдрөөр дуусгавар болж байгаа юм байна.
Мөн тус намын Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаанаар экс Ерөнхий сайд Н.Алтанхуягийг АТГ-т дуудсан асуудлыг хэлэлцэх сурагтай. Эдүгээ экс Ерөнхий сайд Н.Алтанхуяг АТГ дуудсаны дагуу очиж мэдүүлэг өгч байгаа юм.
Н.Энх
Уншиж байна |