“Бид мартахгүй” арга хэмжээ болно
2016-12-01

09.00 цагт: Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойд зориулсан “БНМАУ-ын бүтээн байгуулалтын жилүүд ба Юмжаагийн Цэдэнбал” сэдэвт эрдэм шинжилгээний хурал Төрийн ордонд эхэлнэ. Утас 99045949


09.00 цагт: МУИС-ийн Олон Улсын Харилцаа Нийтийн Удирдлагын Сургуулийн 25 жилийн ойд зориулсан "Олон Улсын байдал, төлөв ба Монгол Улс" нэртэй эрдэм шинжилгээний хурал ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд болно. Утас: 91029777


09.00 цагт: ХЗДХЯ, Нээлттэй нийгэм форумын хамтарсан Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх төслийн нээлт ХСИС-д болно. Нээлтэд ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт оролцоно.


09.00 цагт: Дэлхий нийтээрээ ХДХВ/ДОХ-ын асуудалд анхаарлаа хандуулах өдрийг угтан Баянзорх дүүргийн ЕБС-ын ахлах ангийн сурагчдын дунд жил бүр зохион явуулдаг "ХДХВ/ДОХ-аас сэргийлэх нь та бидний гарт" дэвжээ тэмцээн Жанжин клубт болно. Утас: 88191811


09.30 цагт: ХХААХҮЯ-ны нэг давхрын хурлын танхимд "ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХУУЛЬ, ЭРХЗҮЙН ОРЧНЫ НӨХЦӨЛ БАЙДАЛ, ХЯНАЛТЫН ТОГТОЛЦООНД ХИЙСЭН ҮНЭЛГЭЭНИЙ УРЬДЧИЛСАН ТАЙЛАН" сэдэвт хэлэлцүүлэг болно.


11.00 цагт: ЭМСЯ, НЭМХ-ээс дэлхийн ДОХ-ын өдөрт зориулж Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.


11.30 цагт: Албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн цагдаагийн алба хаагчдыг эргэн дурсах “Бид мартахгүй” хүндэтгэлийн ажиллагаа Улаанбаатар хотын цагдаагийн газрын хурлын танхимд /3 дугаар давхар/ болно. Утас: 91994373


12.00 цагт: Монголын үндэсний бөхийн холбооноос явуулж байгаа бөхийн цол дуудаачдын улсын аварга шалгаруулах тэмцээний нээлт Бөхийн өргөөнд болно.  Утас:98000307


15.00 цагт: Нийслэлийн 377 жилийн ойг угтсан "Миний мөрөөдлийн аз жаргалтай Улаанбаатар" гар зургийн уралдааны 2 шатанд шалгарсан 3486 бүтээлээс шалгарсан 500 гаруй бүтээлээр үзэсгэлэн зохион байгуулж, шилдэг 39 хүүхдэд мөнгөн шагнал гардуулах үйл ажиллагаа Багшийн хөгжлийн ордонд болно. Утас: 96677432

Shuud.mn
Сонин хачин