БХЯ-ны ТНБД-аар Х.Батбилэгийг томиллоо

Засгийн газар хэд хэдэн томилгоо хийжээ. Тухайлбал Х.Бадамсүрэнг Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаас, Б.Батсайханыг Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын ажлаас чөлөөлжээ.
Харин Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Х.Батбилэгийг томилсон байна. Мөн П.Ганхуягийг Мал эмнэлэг, үржлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, Ц.Ганхүүг Газрын харилцаа, геодези, зураг зүйн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, Г.Эрдэнэбатыг Соёл, урлагийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилжээ.
Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлаар очсон Х.Бадамсүрэнгийн оронд Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдад хэн томилогдох нь одоогоор тодорхойгүй байна.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ