ДОХ зургаан Монгол хүний амь насыг авч одов

img

 

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 1-ний энэ өдрийг Дэлхий нийтээрээ ДОХ-ын эсрэг тэмцэх өдөр болгон тэмдэглэдэг. Манай улсын энэ өдрийг тэмдэглэх болсноор 20 гаруй жилийг үджээ.

 

Дэлхий дээр 36.7 сая хүн ХДХВ-ийн халдвартай амьдарч буй судалгаа гарчээ. Гэтэл тэдний 17 сая нь л ретровирусийн эсрэг эмчилгээ буюу аюулт өвчнийг үүсгэдэг вирусын үржлийг бууруулдаг буюу өвчний вирус хүний цусанд олшрохоос сэргийлдэг эмийн эмчилгээнд хамрагддаг аж. Улмаар халдвар авснаа мэдээгүй, мэдсэн ч эмчилгээ хийлгүүлэлгүй явснаас нас баралтын тоо нэмэгдсээр байгааг мэргэжилтнүүд хэлж байна. Өнгөрсөн онд л гэхэд дэлхий нийтэд 1.1 сая хүн ДОХ-ын шалтгаалант өвчлөлөөр нас барсан байх юм. Мөн нэг жилд 2.1 сая хүн энэ халдварыг шинээр авч, 2 сая хүн нас барж буй судалгааг танилцууллаа.

 

Монголд ДОХ-ын 218 тохиолдол бүртгэгдсэн

 

ДЭМБ-аас Монгол Улсыг ХДХВ-ийн халдварын тархалт багатай орны тоонд оруулжээ. Гэхдээ 1992 онд ХДХВ-ийн тохиолдол анх манайд бүртгэгдсэн тэр өдрөөс эхлэн энэ тоо бага багаар нэмэгдсээр өдгөө 218-д хүрээд байна. Энэ нь манай улсын нийт хүн амын 0.1 хувь. 1992 онд ДОХ-ын анхны тохиолдол манай улсад бүртгэгдсэнээс хойшхи 24 жилийн хугацаанд 35 хүний амийг авч оджээ. Нас барагсдын тоо өнгөрсөн жил 29 байсан. Энэ онд 6 хүн ДОХ-ын улмаас нас барсан байна.

 

Нартад удаан амьдрах хүсэлтэй ретровирусын эсрэг эмчилгээнд хамрагдаж буй сая сая хүний дунд 144 монгол хүн бий. ДОХ-оор өвчилсөн ч хамгийн урт насалж буй Монгол эмэгтэй 1996 онд халдвар авсан. Эмчилгээндээ сайн хамрагдсаны үр дүнд тэрбээр нартад 20 жил энх тунх амьдарч буй.  Тиймээс шинжилгээнд хамрагдан ХДХВ-ийн халдвартай эсэхээ тогтоож, халдвар авсан тохиолдолд ретровирусийн эсрэг эмчилгээнд тогтмол хамрагдсанаар ДОХ-той болсон ч амьдрах хугацаагаа уртасгах боломжтой юм.

 

Монгол Улсад ХДХВ-ийн шинжилгээ өгөх болон, эмчилгээ хийлгэхэд үнэ төлбөргүй байдаг. Манай улс ретровирусийн эсрэг эмчилгээнд нэг хүнд дунджаар 1000 ам.доллар зарцуулдаг гэж албаны хүн хэлж байна. Мөн манайд ДОХ-ын халдвартай эхээс 14 хүүхэд төрсөн бөгөөд тэд одоогоор эрүүл саруул бойжиж байгаа гэнэ. Мөн ДЭМБ нь 2030 он гэхэд ХДХВ-ийн халдварыг устгах зорилго тавин ажиллаж байгаа юм. Дэлхий нийтэд хамгийн хурцаар тавигдаж буй уг халдварыг таслан зогсооход иргэдэд мэдлэг мэдээлэл  хэрэгтэй бөгөөд үүнийг хамгийн сайн гүйцэтгэдэг хэсэг нь эмнэлэг, төрийн байгууллагаас гадна төрийн бус байгууллага, сайн дурынхан байдаг аж. ХДХВ-ийн халдвартай хүнд үйлчилдэг, зөвлөгөө өгдөг төрийн болон төрийн бус байгууллага манайд 70 гаруй байдаг ажээ.

 

Монголчууд бэлгэвч "хэрэглэдэггүй"

 

 

ХДХВ нь цусаар, бэлгийн замаар болон эхээс урагт гэсэн гурван замаар халдварладгийг ихэнх хүмүүс мэддэг. Гэвч манайд ХДХВ-ийн халдвартай гэж бүртгэгсэн 218 хүний 99 хувь нь бэлгийн замаар халдвар авсан байх юм. Манайд ХДХВ-ийн халдвар авсан нэг тохиолдлын юунаас халдвар авсан нь одоогоор тогтоогдоогүй байгаа юм. Бэлгэвч нь ХДХВ болон БЗДХ-оос 85 хувь хамгаалдаг. Тиймээс өөрсдөдөө хариуцлагатай хандаж, тохиолдлоор бэлгийн хавьталд орохдоо тогтмол бэлгэвч хэрэглэвэл манайд ХДХВ-ийн тоо нэмэгдэхгүй байх боломжтой юм.  Манай улсад бэлгэвч хэрэглэлт тун тааруу бөгөөд бэлгийн хавьталт орох насны хүмүүсийн 25-30 хувь нь л хэрэглэж байгаа судалгааг ХӨСҮТ-ийн эмч Ч.Уртнасан танилцууллаа. Улмаар бэлгийн хавьтлын замаар вирус тархсан тохиолдол манайд зонхилж байна.

 

Монгол Улсад ХДХВ-ийн халдвартай гэж бүртгэгдэгсдийн таван хүн тутмын гурав нь халдвар авсан гэдгээ мэдээгүй байдаг юм байна. ХДХВ-ийн халдвар авсан хүний 65 хувь нь 24-35 насныхан байгаа тул эдгээр насныхан ХДХВ-ийн шинжилгээнд идэвхтэй оролцох нь чухал юм. Мөн Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс энэ онд гаргасан судалгаагаар 15-49 насныхны дунд ХДХВ-ийн халдвартай 457 хүн байж болох тооцоолол байна. Энэ нь ХДХВ-ийн халдвараар бүртгэгдсэн 2 хүний ард 3 оношлогдоогүйх үн байна гэсэн тооцоо юм. Иймд ХДХВ-ийг илрүүлэх шинжилгээнд бэлгийн идэвхтэй амьдралтай буюу 15-49 насны хүн бүр жилд нэг удаа хамрагдах хэрэгтэйг зөвлөж байна.

 

Халдвар авсан монгол иргэдийн 80 хувь нь эрчүүд

 

Мөн манайд ХДХВ-ийн халдвар авсан хүний 80 хувь нь эрчүүд байдаг бөгөөд тэдний мөн хувь нь ЛГБТ буюу бэлгийн цөөнх байдаг гэнэ. ДЭМБ-аас гаргасан судалгаагаар ихэнх орны хүн амын 2-10 хувь нь бэлгийн цөөнх байдаг аж. Үүн дээр үндэслэн төрийн бус байгууллагаас гаргасан судалгаагаар манай улсын хүн амын хоёр хувь нь буюу 50-60 мянган хүн бэлгийн цөөнх гэнэ. Одоогоор 12 мянгыг нь тогтоогоод байгаа бөгөөд ихэнх 19-49 насны эрчүүд байгаа ажээ.

 

 

2014 онд хийсэн судалгаагаар эрчүүдтэй бэлгийн хавьталд ордог эрчүүдийн дунд ХДХВ-ын халдварын тархалтын түвшин 12 хувь байна. Иймд бэлгийн цөөнхи буюу эрчүүдтэй хавьталд ордог эрчүүдийг нийгмээс ялгаварлан гадуурхалгүй, тэднийг шинжилгээнд хамрагдаж, эрүүл мэнддээ анхаарах боломжоор хангаж өгөх нь чухал байгааг мэргэжилтнүүд хэлж байна.

 

Мөн хар тамхи, мансууруулах бодис хэрэглэдэг эрчүүдийн зүү, тариураар вирус дамжих эрсдэлтэй өндөр байгаа мэргэжилтнүүд хэлж байна. Иймд нэгэнд  мансууруулах бодисонд донтсон судсаар тарьж хэрэглэдэг хүмүүс нэг удаагийн тарилгын хэрэгсэл, зүү тариур хэрэглэснээр ХДХВ-ийн халдвар авах эрсдлээс сэргийлж болох аж.

 

БЗДХ, ХДХВ-ын халдвараас урьдчилан сэргийлэх аргыг ABCD буюу ТҮБМ-ийн зарчим гэж тодорхойлсон байдаг. Энэ нь Тэвчих /тохиолдлын бэлгийн хавьтлаас татгалзах/, Үнэнч байх /хосууд бие биедээ/, Бэлгэвч хэрэглэх /зөв, тогтмол/, Мансууруулах бодис, хар тамхи хэрэглэхээс татгалзах гэсэн үг аж. Ердөө л энийг баримталчихад ДОХ-оос, вирус тээгчийн амьдралаас, харууслаас, үхлээс ангид явах боломжтой.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Teneg:
Too meddeggui mal ve
2016-12-01
Зочин:
МУУ ШҮҮ
2016-12-01
РАВДАН:
МАНАЙ АХ НАРЫН ДЭРГЭД БАС Ч ГЭЖ ГААГҮҮ БАЙНАА. ОХУ Д САЯ ГАРУЙ БҮРТГЭГДСЭН ХҮН БАЙДАГ
2016-12-01
ganaa:
ЭНЭ ГОМО МӨНХӨӨ ГЭДЭГ ХҮН СҮҮЛИЙН ХЭДЭН ЖИЛ ИНТЕРНЕТ СЭТГЭГДЛЭЭР ОД БОЛЖ ДУУСЛАА ЭНЭ ЕР НЬ ЯМАР ХҮН БАЙНАА ӨӨРӨӨ ЭРЭГТЭЙ МӨРТЛӨӨ ЭРЭГТЭЙ ХҮҮХЭД ОРОЛДДОГ ХҮН ЮМ УУ ХААШААН
2016-12-01
huurhii duuu:
humuus delhiidee bagtahaa baigad irheer uursdiiguu tsuuruuleh arga ni ene yumuda.100 hun uvchilhud 90 ni hog shaar 10 ni l hun bh jisheetei hog shaarnaasaa salah arga
2016-12-01
зочин:
Барууныхан энэ өвчнийг Христийн гэсгээл гэдэг.Хар тамхичид,ижилд хүйстэн гэсэн буруу гаж этгээдүүдийг цээрлүүлж байгаа юм гэсэн.Христ тэгж шийдсэн бол нэмэргүй ээ. Үхсэн ч тамд унана.
2016-12-01
1921 onoos umnu:
HYTADIIN Tyni e bou gedeg hotoos irsen tsagaashid hoy jee buyu hujaa nar iin taraasan uvchiniig tembuu gd hotiih ni nereer nerlejee. mongolchuud ene uvchind barigdaad hamar ni multrad unachihsan hun olon bj dee hamarniihaa nuhen dr daavuugaar taglaa hiisen bdag gesen odoo tuuh ergeed davtagdaad bn . odoo 10jiliin surguuliin xahirluudiig buudaj alah heregtei .uudeer ni orood huuhduudee haraarai .bolgoomjtoi boogod uhchiv dee.belgiin zambaraagui amidraliin eh suuri ni end l tavigddag yum bile gaihaad uchrii ni olohgui yum jil ireh tusam l latin amerikiin ysduuharuudiin horoololiin huudud shig bolood bh yum
2016-12-01