НДС-гийн хөрөнгийг өөр зүйлд байршуулахыг хориглох хууль зөрчигдөж байна

img

УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдэв. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр хуулийн төслийн танилцуулгыг хийсэн юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүн С.Эрдэнэ:

 

-Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн хуулиар олгогдсон эрх хэмжээ, үүрэг чиглэл өргөн. Харамсалтай нь 2000 оноос хойш үүрэг, хэмжээ маш хязгаарлагдсан. 2002 оны тогтоолоор Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг Төрийн санд байршуулсан.  Гэтэл энэ бүхнийг ярихгүй байна. Өмнө нь энэ байгууллагын удирдаж байсан хүн өнөөдөр үл мэдэх царайлахаа болох хэрэгтэй, Н.Чинзориг гишүүн. Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг өөр зүйлд байршуулахыг хориглох хууль өнөөг хүртэл зөрчигдөж байна хэмээв.

 

Гишүүд асуулт тавьж, үг хэлсний дараагаар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй санал хураалт явуулав. Гишүүдийн олонхи нь уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ.

 

Үүний дараагаар Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлэв.

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Erdene zail
2016-12-01
ardchilsan nam sunuv:
TA nar oilgo iim atamanuud turd shurgalhaar tur yaj dampuurdgiig ch harlaa nam ni luivarchdaa diilehgui taliigaach bolloo . eniig sain har ene hen be yu veee? tur zasgaa har oilgo tgeed ene atamaniig sain har
2016-12-01