ЭМТ-үүд уртасгасан цагаар ажиллана

img

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 1-ний энэ өдрийг Дэлхий нийтээрээ ДОХ-ын эсрэг тэмцэх өдөр болгон тэмдэглэдэг.

 

Энэ өдрийг манай улс “ХДХВ, ДОХ-оос сэргийлэх нь та бидний гарт” гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүлж бйана.

 

Харин НҮБ-ын ДОХ-ын хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Михел Сидибе “Одоо бидэнд ДОХ-ын эсрэг эхэлсэн ажлаа дуусгахын төлөө эргэж нэгэдх цаг болжээ. Энэ боломжийг ашиглан ДОХ-ын аюулыг 2030 он гэхэд устгахын төлөө яаравчилья” гэж гишүүн орнуудад уриалсан байна.

 

Эмч мэргэжилтнүүд жилд нэг удаа зайлшгүй ХДХВ, ДОХ-ын шинжилгээ өгч, өөрийн эрүүл мэндээ анхаарахыг зөвлөдөг. Иймд энэ өдөр эрүүл мэндийн төвүүд уртасгасан цагаар ажилладаг уламжлалтай.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ