Бэлгийн цөөнхийн эрчүүд ДОХ-оор өвчлөх нь ихэсчээ

img

Гэрэл зургийг MPA.mn

 

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 1-ний энэ өдрийг Дэлхий нийтээрээ ДОХ-ын эсрэг тэмцэх өдөр болгон тэмдэглэдэг. Үүнтэй холбогдуулан Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн мэргэжилтнүүд болон ДЭМБ-ын суурин төлөөлөгч Су Нюунт  У нарын албаны хүмүүс мэдээлэл хийлээ.

 

 ХДХВ, ДОХ-ыг бэлгийн идэвхитэй буюу 15-49 насныхан тусах өндөр магадлалтай байдаг байна. Мөн сүүлийн жилүүдэд манай улсад энэ насны бэлгийн цөөнх буюу эрчүүдтэй бэлгийн хавьталд ордог эрчүүд энэ өвчнийг тусах нь элбэгшсэн гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна.

 

Энэ талаар “Залуус эрүүл мэнд” ТББ-ын тэрүүн Д.Мягмардорж “Гялбаа” сангийн тусламжаар ДОХ-ын төсөл хэрэгжүүлнэ. Энэ төслийн хүрээнд 15-49 насны бэлгийн цөөнх залуусыг шинжилгээнд хамруулж чадвал энэ өвчний тархалт даамжирах явдлыг таслан зогсоож чадна” гэв

 

ДЭМБ-аас гаргасан судалгаагаар ихэнх орны хүн амын 2-10 хувь нь бэлгийн цөөнх байдаг аж. Үүн дээр үндэслэн төрийн бус байгууллагаас гаргасан судалгаагаар манай улсын хүн амын хоёр хувь нь буюу 50-60 мянган хүн бэлгийн цөөнх  аж. Одоогоор 12 мянгыг нь тогтоогоод байгаа бөгөөд ихэнх 19-49 насны эрчүүд байгаа ажээ.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zochin:
Zugeer ch ymuu ter gajiguudaas salah NEG arga . Dontonguud yahav dontood l huvitsaad l uheed l baij dee tegeed
2016-12-01