УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Олон улсын гэрээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлсэн юм.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Олон улсын гэрээ конвенцид бид анхааралтай хандах хэрэгтэй байна. Нэгэнт байгуулсан гэрээг муу болсон ч үргэлжлүүлж яваад, Монголын эрх ашиг зөрчигдөөд байдаг. Энэ талаар гэрээнд дээрх заалтуудыг анхаараарай. Оюутолгойн гэрээ муу болсон. Дорнодын “Петрочайна Дачин Тамсаг” компани гэж эрх мэдэлтэй компани байна. Тэнд хүний амь эрсдэж байхад төр, засаг анхаарахгүй байна. Манайхан Арбитрийн шүүх дээр очоод амаа алгадуулаад буцдаг. Энэ асуудлыг цэгцэлсэн үү” хэмээн асуулаа. ГХ-ны сайд Ц.Мөнх-Оргил:
-О.Баасанхүү гишүүн микрофоноо хариуцлагатай ашиглаж баймаар байна. Засгийн газрын оруулж ирсэн төслийг гаднын гар хөл болох төсөл оруулж ирлээ гэж удаа дараа мэдэгдэж байна. Дорнодод болсон асуудлаар 4 хүн амиа алдаж, 23 хүн хордсон. Засгийн газар үүнд анхаарал тавьж байгаа. Энэ хуулиар Арбитрийн хууль ямар ч хамаагүй хариулав.
Гишүүд асуулт тавьж, хариулт авсны дараагаар Олон улсын гэрээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлах санал хураалт явууллаа. Гишүүдийн 77.6 хувийн саналаа уг хуулийн төсөл батлагдав.
Дараагаар нь Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Дээд боловсролын тухай хуулийн зарим зүйлийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж эхэллээ.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Н.Энх
Уншиж байна |