Хилийн хуулийг үргэлжлүүлэн хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы баасан гаригийн нэгдсэн хуралдаан 10.00 цагаас эхэлнэ. Өнөөдрийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэнэ. Мөн үдээс хойш Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Засгийн газраас нийгмийн халамжийн чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, бодлогын талаар мэдээлэл хийнэ.
- Монгол Улсын Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл /Засгийн газар 2016.11.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/;
- Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аялал жуулчлалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Цэргийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Төрийн болон албаны нууцын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/.
15.00 цагаас:
- Ерөнхий сайдын мэдээлэл: “Нийгмийн халамжийн чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар” мэдээлэл хийнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ