Сүхбаатар аймагт гамшиг нүүрлэжээ

img

 

2016 оны орон нутгийн сонгуульд АН   ялалт байгуулсан  хоёрхон аймаг бий.  Түүний нэг нь Сүхбаатар. Тэгвэл ардчиллыг сонгосныхоо төлөө  энэ аймаг  хэдий хүртэл   төсөвгүй, иргэдийн зарим нь цалингүй,  Монгол Ардын намын сүүдэрт  дагжиж  суух вэ?

 

Өнөөдөр бүх аймагт ИТХ нь хурлаа хийж, Засаг даргаа томилуулж,  төсвөө баталчихсан. Ажил нь  ч цэгцэрчихсэн.  Төсөв, төлөвлөгөөгөө яриад явж байгаа. Сүхбаатар аймаг л   түүний гадна үлдчихсэн. Орон нутгийн сонгуульд ялагдсан МАН  нь тахимаа өгөхгүй гэдийж, ИТХ-ыг хуралдуулахгүй, хаалгыг нь  дарж  хэвтчихдэг. Хууль бусаар ИТХ-ын даргаар сонгогдсон Б.Гансүх нь тамгаа аваад, өрөөгөө лацдаад зугтаачихсан.

 

Мөн хууль бусаар томилогдсон Засаг дарга Занын Энхтөр гэх нөхөр нь өөрөө дахин сонгуульд нэр дэвшиж сураггүй ялагдчихсан. Бухимдсан намын нөхдүүд нь тэгээд одоо яах вэ? гэхээр “Сүхбаатар аймагт ард түмний сонголтоор Ардчилсан нам олонх болчихоод байхад, манай нам  эрх барьж байхад  яадаг юм, бүх шүүх, цагдаа, авилгатай тэмцэх газар манай талд байгаа. Том хуулийн фирм ч хөлслөөд авчихсан, удахгүй Дээд шүүхийн шийдвэрийг өөрийн  талд гаргуулчихна. Тэр хүртэл хүлээж бай” гэдэг аж.

 

Нөгөө талд иргэд нь “АН-ыг  сонгочихоод байхад ажлаа хийсэнгүй. Олонх болчихоод  эрхээ хэрэгжүүлсэнгүй” хэмээн бөөн бухимдал.

 

Аймаг нь төсөвгүй, иргэдийн зарим нь цалингүй,  сумд нь   зудын байдалд  шилжиж, сүүлийн жилүүдэд энэ улсын шилдгийн шилдгээр байнга шалгарч ирсэн аймаг орон нь эзэнгүй айл шиг болчихсон тул сүхбаатарчууд  өнөөдөр жагсаал, цуглаан хийж, тэмцлийн хурц хэлбэр  өлсгөлөн зарлахаас аргагүйд хүрлээ гэцгээж байна. 

 

Зун эхэлсэн  сонгуулийн хэрүүл  энэ аймагт зудтай хамт  ийнхүү  үргэлжилж байна.  Сонгуулийн үр дүнг харвал,   аймгийн ИТХ  33 суудалтай. УИХ-ын сонгуультай хамт болсон аймгийн ИТХ-ын сонгуулиар  АН 16, МАН 16 суудал аван тэнцэж,  нэг тойрогт  нь дахин сонгууль товлогджээ.  Гэтэл аймгийн ИТХ дахь МАН-ын 16 төлөөлөгч нь сонгуулийн хууль зөрчиж нэр дэвшигчдийн  жагсаалтаас хасагдсан  1 хүнээ нэмж, 17 хүн буюу олонх  Анхдугаар хуралдаанаа хийлээ,  шийдвэр нь энэ  хэмээн ИТХ-ын даргаар Б.Гансүхийг сонгож, Засаг даргаар З.Энхтөрийг томилуулах  шийдвэр гэгчийг гаргажээ.  Шийдвэр нь ч, албан бичиг нь ч  хууль бус тул үнэмшилтэй харагдуулах гэж  Улсын бүртгэлийн газарт “Манай аймаг  тамгаа  хаячихлаа” хэмээн  хандаж, нэг өдрийн дотор хууль бусаар  тамга үйлдвэрлүүлж Ерөнхий сайдаа хууран мэхлэх замаар бичгээ тамгажуулж Засаг даргаар батлуулчихсан. Ийм явдал өмнө нь болж байсан удаагүй.

 

Тэгвэл дахин сонгуулиар  аймгийн ИТХ-ын сонгуульд  Дарьгангын тойрогт МАН-аас З.Энхтөр, АН-аас П.Мөнхжаргал нар нэр дэвшин өрсөлдөж, сонгогчид Ардчилсан намыг нь дэмжин П.Мөнхжаргалыг сонгожээ. Ингэснээр Сүхбаатар  аймгийн АН 17 төлөөлөгчтэй  хууль ёсны олонх болж ИТХ-ын Анхдугаар хурлаа хийх гэтэл дээрх нөхдүүд бас л залуучууд, ахмадуудыг хууран мэхлэж цуглуулан хууль ёсны хурлыг хийлгэхгүй хаалга даруулан зогсоож ИТХ-ын төлөөлөгчдийг оруулахгүй байсан тул цэрэг цагдаадаа хүрч байж хуралдан ИТХ-ын даргаар Д.Хосбаярыг сонгож, аймгийн Засаг даргаар Ж.Батсуурийг томилуулах шийдвэрийг Ерөнхий сайдад өргөн барьж батламжаа хүлээж байгаа аж.

 

Гэтэл энэ хооронд намаар далайлгаж  Засаг даргын суудалд хууль бусаар суучихаад буй  З.Энхтөр гэгч  “Гарьд магнай” кинон дээр гардаг ноёны бөх Цагаан Жигмэд  шиг авирлаж, шилдэг аймгийг шившиг болгож сууна.  Тухайлбал, ИТХ-д  хууль ёсны олонх болсон  АН хурлаа хийхэд хаалгыг нь дарж хуралдуулахгүй байсан тул цагдаа дуудаж хэв журмыг сахиулсан.  Гэтэл хэв журам, амгалан тайван байдлыг сахиулсан  аймгийн Цагдаагийн газрыг З.Энхтөр дарга бас л дээд газарт нь  шалгуулахаар өгчээ. 

Ер нь энэ нөхөр Аймгийн Засаг даргаар томилогдсоноос хойш юу ч хийсэнгүй. Хийдэг ажил нь гэвэл өмнөх удирдлагаар ажиллаж ирсэн хүмүүсийг, одоогийн ИТХ-ын төлөөлөгчдийг сангийн яам, цагдаа, шүүх, Авилгатай тэмцэх газар гээд шалгуулж болох бүх л газарт шалгуулдаг аж.

Энэ бүхнийг хийгээд байгаа  З.Энхтөр  гэгч өөрөө болохоор  “Эрдэнэт” үйлдвэртэй өр барагдуулах асуудалд холбогдож, хадгаламж зээлийн хоршоо дампууруулсан хэргээр нэг хэсэг шүүх, цагдаа,  улсын сонин хэвлэлээс нэр нь салдаггүй байсан, эрэн сурвалжлагдаж гадаадад гарах эрхээ хүртэл хасуулж байсан, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутаг Цагаан дэл гэдэг газар алт илэрсэн сургаар  хамгаалалтын албаны нэрээр очиж ашиг хонжоо хайсан  хууль бус үйл ажиллагаа явуулаад зугтсан, төрийн албанд 3 жил ажиллах болзлыг ч хангаагүй  ийм бараан намтар түүхтэй хүн  Сүхбаатар аймгийн Засаг даргаар томилогдсон нь энэ аймгийн ард иргэдийн аз гэх үү эз гэх үү?

 

Засаг даргын суудалд хууль бусаар суунгуутаа хот, Багануураас  найзуудыгаа аваачиж албан тушаалуудад томилсон. Өнөөдөр өмнө нь ажиллаж байсан аймгийн удирдлагуудыг газрын асуудлаар шалгуулна гээд АТГ-т өргөдөл өгөөд сууж байгаа Аймгийн Газрын албаны даргаар томилогдсон Х.Хишигбадрах гэгч нь Монгол Улсын хэмжээнд газрын авлигын хэргээр шийтгэл хүлээсэн цөөхөн хэдхэн  хүний нэг нь юм.   Багануурын газрын албанаас хууль бус газрын наймаа хийсэн хэргээр ажлаасаа халагдаж, ял сонссон нөхөр яахаараа Сүхбаатар аймгийн Газрын албаны даргаар томилогдоод байгааг АТГ-аас харин асуумаар байна.

 

 Ц.Нямдорж гишүүн намынхандаа “АН ялсан  аймаг, сумдад ялалтыг нь баталгаажуулж өгөхгүй чаргууцалдах аваас манай нам дарангуйлагч гэдгээ улам нотолж, ард түмний итгэлээс арчигдах тийшээ явна шүү” хэмээн хэлж байсан нь оргүй үг биш ажээ.  Сүхбаатар аймгийнхан өнөөдөр юун 2017 оноо угтаж  урагшлах вэ, харин ч  1937 он руу ухарч,  хэлмэгдүүлэлт, шүүх, цагдаа, улс төрийн жагсаал цуглаан, байгалийн биш улс төрийн гамшигтай нүүр тулаад байна. 

 

Эх сурвалж: polit.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

huuchin medeegee avaacheee
2020-05-15
Зочин:
МАН өгсөн саналаа буцааж татах хэрэгтэй ш дээ наад дампирчихсан аймгийг АН хөл дээр нь босгосон болохоос МАН-ын үед зам ч үгүй гэрэл ч үгүй шороондоо дарагдаж хүмүүс нь хот руу цувчихсан харанхуй аймаг байсан ш дээ
2016-12-05
xexe:
dund ni bumgbug delbel
2016-12-03
suhbaatriinhan:
Ter irj hev juram sahiulsan tsagdaa naraar oroldoj yah ni ve tend tsagdaa ochoogui bsan bol hoyr namiin zaluuchuud gar zoruulehed belen bsan ih uimeen garahaar bsan gadnaas ashig harj irsen guilgachinguud zail
2016-12-03
Зочин:
Hohi chin hen ta nariig AN sanaa og gesiin.
2016-12-02
Ebi:
Batsuuriig demjij bna
2016-12-02
Зочин:
МАНынхан арай дэндэж байнаа. Яасан арчаагаа алдсан хогийн новшнууд вэ. Албан тушаалын төлөө ингэж үхэн хатан зүтгэх нь улс эх орноо идэхийн төлөө устгахын төлөө л зорилго доо
2016-12-02
Зочин:
Сүхбаатар аймгийг засаг дарга Батсуурь хөгжүүлсэн. Хөгжлөөрөө хамгийн муу байсан шүү. Залуучууд зоригтой ажиллаж ихийг бүтээсэнг аймагтаа очоод баярласан шүү. Урьд нь ямар байлаа. МАН ялагдлаа хүлээж ажлыг нь хийлгээч. Эрдэнэбат ерөнхий сайд юуг харж байна даа. Манай аймаг боловсон хүчингүй болоо юу гаднаас ялангуяа Бага-Нуураас дарга нар очсон гэсэн. Одоо хөөгөөд явуул. Манай нутагт боловсролтой мундаг хүмүүс их байгаа. Тэднийг ажиллуулая. Сүхбаатарчууд тэмцэх хэрэгтэй. Хулгайч нараас аймгаа авраарай. Амжилт
2016-12-02
Зочин:
Их жанжны нутагт байгуулсан нам нь их балаг тарьж байнадаа
2016-12-02
zochin:
Sukhbaatarchuud ymarch hamaarlgui yuch hiigeegui bas songuuliar songohgui gj tatgalztsan bhad Odoo daranguilaad bga ene Enkhturg esergutsmer bna
2016-12-02
zochin:
Sukhbaatarchuud ymarch hamaarlgui yuch hiigeegui bas songuuliar songohgui gj tatgalztsan bhad Odoo daranguilaad bga ene Enkhturg esergutsmer bna
2016-12-02
minjee minjka:
20050908
2016-12-02
Зочин:
МОНГОЛ ТӨР ХУЛГАЙЧ НАРЫН ТОГЛООМЫН ТӨР БОЛЖЭЭ
2016-12-02
zochin:
Энхтөр гэж Хаанбанкы захирал бсан хүн мөн үү. Уг нь сайн ажилтан бсан шү.
2016-12-02
эмэгтэй:
Сүхбаатар аймагт сонгууль но той болсон болоод л гацаж байгаа шүү дээ.Баянгол дүүрэгт АН ялчихаад болоод л байна.Но гаргасан бүх газар ацан шалаанд орчихоод байх шиг байгаа юм.Зөв ард түмний эрхийг шударга эдлүүлэх хэрэгтэй
2016-12-02
Зочин:
suhbaatar aimagt hytduud ih baigaa biluu
2016-12-02
содном:
МАН үргэлж ялж байх ёстой ноёны бөх юмуу?Сонгуульд ялсан үедээ бүх зүйл шударга байлаа гэдэг,ялагдангуутаа л ямар нэг өө сэв хайгаа л элдэв шалтаг хэлээд дараагийн ажилд саад болоод байдгаа одоо болиочээ.Та нарын энэ гаргаж байгаа араншин чинь намдааөгсөн хандив,сонгуульд зарцуулсан мөнгөндөө харамсаад гаргаж байгаа гэдгийг чинь ард түмэн ойлгодог шүү.
2016-12-02
зочин:
сонгосон солиотой хүмүүсийн хохь МАН та нарыг мөлхүүлнэ за юу
2016-12-02
содном:
Ардын хувьсгалыг яг Сүхбаатар удирдсануу? Та сайн мэдэж байна уу?
2016-12-02
Буд:
Сүхбаатар аймаг Батсуурь гэж ганц амьсгаатай юм уу их шунасан ажилийг бүү өг
2016-12-02
Буд:
Сүхбаатар аймаг Батсуурь гэж ганц амьсгаатай юм уу их шунасан ажилийг бүү өг
2016-12-02
зочин:
Юм гэж хачин .Сүхбаатар аймаг бол тэр нутгаас төрж гарсан аугаа эх оронч баатар эр болох Д.Сүхбаатарын нэрээр овоглосон аймаг.Тэгэхэд Жанжин Сүхбаатарыг түүхээс арчих гэсэн хорон санаат гамингуудын хойчис болсон Ан гэгч жоролонд саналаа өгөөд сууцгаж байдаг.Түүхийн даажигнал юм байх даа.Хараал идмэрүүд.Толгой хагаравч малгайндаа, тохой хугаравч ханцуйндаа гэдэг юм.Та нар монголоороо байгаач.
2016-12-02
содном:
Ардын хувьсгалыг яг Сүхбаатар удирдсануу? Та сайн мэдэж байна уу?
zochin:
Zaniin Enkhtor gemt heregten,suhbaatarchuud bosoj jagsaj erhee edleh heregtei.
2016-12-02