Дорнодын асуудлаар мэдээлнэ
УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат мэдээлэл хийнэ. Тэрбээр нийгэм, эдийнй засгийн өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний асуудлаар мэдээлэх юм. Мөн УИХ-ын гишүүдийн зүгээс Дорнод аймагт иргэд хордож, хүний амь эрсэдсэн талаар Засгийн газар ямар арга хэмжээ авч байгаа талаар мэдээлэл өгөхийг шаардаж байсан.
Дорнодын Халх сум дахь “Зөв боломж” компанийн 21 ажилтан үл мэдэгдэх шингэн уусны улмаас хордож, дөрвөн хүн нас барсан билээ. Үүнтэй холбоотойгоор Засгийн газар ямар арга хэмжээ авч байгаа талаар Ерөнхий сайд гишүүдэд мэдээлэл өгөх юм байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ