Бид эхлээд царигийн асуудлаа шийдэх ёстой

img

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэ сарын 3-ны бямба гаригт Өмнөговь аймгийн Гурвантэс суманд ажиллаж, Нарийн сухайтын нүүрсний ордын уурхайнуудын үйл ажиллагаатай танилцлаа.

Өмнөговь аймгийн Гурвантэс суманд нүүрсний зургаан уурхай ажилладаг. Тэд жилд 32 сая тонн нүүрс олборлож, экспортлох хүчин чадалтай хэдий ч боомтоор нэвтрүүлэх автомашины тээврийн хүчин чадал ердөө 11 сая тн байгаа юм. Ерөнхий сайд болон уурхайн удирдлагуудын хооронд болсон уулзалт ярилцлагын гол сэдэв ч төмөр зам барих шаардлага, боломж, ач холбогдлын тухай байлаа. Төмөрзам тавьчихвал Ерөнхий сайдын хэлж буй нүүрсний экспортын худалдаа, нүүрсний үнийн нэг цонхны бодлого хэрэгжих нөхцөл бүрдэнэ гэж тэд хэллээ.

 

Нүүрсний уурхайн компаниуд хамтраад төмөрзам барих боломжтой, та нар ойлголцож хамтарч чадвал Засгийн газар бодлогын дэмжлэг үзүүлнэ гэж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэлж байлаа. Уулзалтад оролцсон гурван компани хамтарч ажиллаж нэг жилийн хугацаанд Нарийн сухайт Шивээхүрэнгийн чиглэлийн төмөр замыг барьж дуусгах боломжтой гэдгээ илэрхийллээ.

 

 Энэ асуудлаар Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат:

 

 -Нарийнсухайт-Шивээхүрэнгийн чиглэлд 45,5 км хүнд даацын автомашин явах зам ашиглалтад ороод жил гаран болж байна.  Энэ замаар нүүрс тээвэрлэж, жилдээ хамгийн ихдээ л 11 сая тн нүүрс экспортлох боломжтой. Гэтэл уурхайнуудын хэлж байгаагаар жилд 32 сая тн нүүрс олборлож, экспортлох боломж энд байна. Иймд экспортыг нэмэгдүүлэх гол зам бол төмөр зам. Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Шивээхүрэн-Сэхэгийн боомтын төмөр зам, Нарийнсухайт-Шивээхүрэнгийн төмөрзамыг  барьж байгуулахаар туссан. Нарийнсухайт-Шивээхүрэнгийн төмөрзамын ажлыг ирэх хавар эхлүүлэхээр манай яам бэлтгэл ажлыг хийж байна.

 

Энд үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хэвшлийнхэн нийлээд төмөр замаа барих нь зүйтэй гэдгийг Ерөнхий сайд хэллээ. Төрөөс бодлогын дэмжлэг үзүүлнэ. Гүйцэтгэгч компаниар  оролцоход бэлэн, ажил эхэлбэл жил гарангийн хугацаанд төмөрзамыг барьж дуусна гэж уурхайн удирдлагууд мэдэгдэж байна.

 

Нарийн сухайт Шивээхүрэнгийн төмөр зам бол УИХ-аас 2010 онд баталсан Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын баримт бичигт хоёрдугаар ээлжинд баригдах зам гэж орсон байгаа. Бид эхлээд царигийн асуудлаа шийдэх ёстой. Энэ асуудлыг Засгийн газарт хэлэлцүүлж Их хуралд өргөн барина, УИХ шийднэ.

 

Бодлогын хувьд дэмжээд өгвөл хөрөнгө оруулалт, ТЭЗҮ боловсруулах зэрэг ажлыг хувийн хэвшлийнхэн хийгээд явж байгаа. Бид хяналтаа л зөв тавих ёстой гэж сэтгүүлчийн асуултад хариулахдаа хэллээ.

 

-Төмөр замын ажлыг ирэх хавар эхлүүлэхээр төлөвлөжээ. Тэгэхээр царигийн асуудлыг УИХ-аар ойрын хугацаанд буюу энэ ондоо багтааж хэлэлцүүлэх үү?

 

-2009 онд ТЭЗҮ нь бэлэн болсон. Өнөөдрийн нөхцөлд шинэчлэх шаардлага байгаа. Царигийн маргаан байнга гардаг. Мэргэжлийн үүднээс Хятадын талтай ярина, хугацааг өнөөдөр хэлэхэд эрт. Монголд ашигтайгаар л энэ асуудлыг шийдэх ёстой.

 

Нарийнсухайн Шивээхүрэнгийн 47,8 км төмөр зам баригдсаны дараа Баянхонгорын Шинэжинстэд үйл ажиллагаа явуулдаг 6 компани хамтраад Шинэжинст-Нарийнсухайтыг холбосон 250 км төмөр замыг өөрсдөө барья гэдэг саналыг манай яаманд тавиад байгаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
замынхаа царигыг одоо болтол шийдэж чадахгүй хэдэн жилийг барж байх гэждээ
2016-12-05
ahmad:
Orgon tsarig manai ornii uur amisgald taardaggui
2016-12-05
Зочин:
Хятадууд Монгол улсын сайд болжээ
2016-12-05
zochin:
TA yu yuaraad bnaa.Oilgosongui .
2016-12-05
Зочин:
ЗАМ ТЭЭВРИЙН ЯАМАН ДЭЭРЭЭЭ ОДООГ БОЛТОЛ ЖЭНКОГИЙН ХУМУУСТЭЙ ЕРЕНХИЙ НЯГТЛАН ЭРДЭНЭЧИМЭГ, АРТУР...., БАТЗАНДАНГИЙН ТЕРСЕН АХ БАТЭРДЭНЭ ТЕРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ШИНЭ НИСЭХ БАРЬЖ БАЙГАА ТЕСЛИЙН ДАРГА ЭНХБАТ-САЙХАНБИЛГИЙН ЭНХБАТ ТЭЭВЭР ТЕВИЙН ХЕГЖЛИЙН ХЭЛТСИЙН ДАРГА.... ГЭЭД ХЭНИЙГ НЬ Ч СОЛИОГУЙ НЕХРИЙГ АРДЫН НАМЫХАН БУРУУШААЖ ШУУМЖИЛЖ БАЙНА!!!!!
2016-12-05
yu ve:
Ene chin hyatad hun bna shd
2016-12-05
Зочин:
Jinhene hujaa nohordoo hujaagaar us tsas hujaagiin erliiz bgam, mgliin toriin tolgoid dan hujaa blloo
2016-12-04
иргэн:
Наадахыг чинь шиидээ биз дээ, одоо бас хэн нь ямар эрх ашиг гаргаад хуцаад унав аа, цариг цариг, Сү юу ЭМ СИ ЭС үү????? Болиач пиииздааанууудааааааа
2016-12-04
IRGEN:
NAAD TSARIGAA BITII YARIRIARAA BUUR DOTOR MUUHAI ORGIJ BN
2016-12-04
Зочин:
Наад хииж буй ажилдаа жаахан анхааралаа хандуулбал яасан юм вэ ? Худлаа худлаа бултэрэхээ болиочээ ? Авилга авахад чинь ажил чинь саад болоод бна уу даа?
2016-12-04
Зочин:
Царигаа нариинаар шиидсэн биш юм уу?.
2016-12-04
gana:
turuuchiin zasgiin gazriin ued ih hurlaar nariin tsargiig bugdere AN,MAN 2-la demjij shiidsen asuudal bizde , yagaad ergej butsaad bdg maanaguud ve? eniig shiidehgui baisaar 5 tolgoin nuursiig uneguidule bizde ta nar mongoliin hugjild sadaa bologsodoo
2016-12-04
зочин:
Төмөр замын өргөн, нарийныг шийдэж чадахгүй өчнөөн жил болохоор улс орны хөгжил удаан байх нь зүйн хэрэг, түргэн шийдээч.
2016-12-04
Зочин:
MALNUUD MINI YARIKHAA BOLIOD BUTEEGEECHEE , TSARIGYN TUKHAY YARIJI EKHELSMEES CHINI KHOISH 10 NASAAR KHUGSHIRSUN BAINA , BI
2016-12-04
Зочин:
MALNUUD MINI YARIKHAA BOLIOD BUTEEGEECHEE , TSARIGYN TUKHAY YARIJI EKHELSMEES CHINI KHOISH 10 NASAAR KHUGSHIRSUN BAINA , BI
2016-12-04
doorh 2 gulug uuuu:
KKKK 2 MAANAGAA GARCH TALHNIIHAA AYIIG BODOOO KKK BI CH BAS XAXAXA
2016-12-04
Зочин:
Ganbataa naad tsariga bas bitgii yariad baigaach hichneen jil yaridgiin ali ert bariad duusah baisan shde odoo har naad hil chini achaalala daahgui bnashde yahaara iim balai um dandaa yarij baidgiin buhimdaj bna shuu .
2016-12-04
B:
Өргөн нарийн цариг гэж ярьсаар байтал хоёр хөрш маань төмөр замаа тойруулаад дуусах нь бна.Ярихаа болиод хиймээр юм.
2016-12-04