9 гишүүн гадаадад томилолттой ажиллаж байна

УИХ-ын гишүүдийн өнөөдрийн ирцийн мэдээллийг гарчээ. Өнөөдрийн байдлаар 62 гишүүний ирцтэй байна.
УИХ-ын гишүүн Н.Учрал, Ц.Цогзолмаа, М.Оюунчимэг, Б.Ундармаа нар АНУ-д, Ц.Гарамжав БНСУ-д, Г.Занданшатар Швейцарьт, Ө.Энхтүвшин ОХУ, Ч.Улаан Тайваньд, Л.Энх-Амгалан Хятадад томилолттой яваа аж. Харин Х.Баделхан гишүүн дотооддоо буюу Увс аймагт томилолттай ажиллаж байна. Мөн гурван гишүүн эмнэлгийн чөлөөтэй гэж ирцийн мэдээнд бичигджээ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ