Хэлэлцээгээ үргэлжлүүлэх асуудлыг тавьж байгаа

img

Гашуунсухайтын боомтоор гаргаж байгаа бараа бүтээгдэхүүний татварыг Хятадын тал нэмсэн. Үүнтэй холбогдуулан ГХ-ны сайд Ц.Мөнх-Оргилоос зарим зүйлийг тодрууллаа.

 

-Хятадын тал яагаад бараа бүтээгдэхүүний татварыг нэмсэн бэ?

 

-Энэ талаар би БНХАУ-ын холбогдох байгууллагад хандаж асуусан. Холбогдох байгууллагаас тодруулна гэсэн. Бид  тодруулга авлаа. 2016 оны 11 сарын 02-ны өдөр ӨМӨЗО-ы Хөгжил, шинэчлэлийн хорооны тогтоол гарсан байна.

 

Үүнд  “Боомтын төлбөрийг үйлчилгээний төлбөрийг нэмэгдүүлэх тухай”  тогтоол гарчээ. Энэ нь Өвөрмонголын бүх боомтод хамааралтай. Тухайлбал, манай Гашуунсухайтын боомт, БНХАУ-ын Ганц мод боомт байрладаг Өвөрмонголын Баяннуур гэж аймгийн захиргаа нь ӨМӨЗО-ы Засгийн газрынхаа шийдвэрийг хэрэгжүүлэх тогтоол гаргасан юм билээ. Энэ тогтоолоор өмнө нь 1  тн нүүрснээс  5 юанийн төлбөр авч байсан. Үүнийгээ 8 юань болгосон байна. Мөн нэг машинаас 10 юанийн төлбөр авч байхаар  шинээр нэмж тусгажээ.   Өмнө нь 1 тонн зэсийн баяжмалаас 5 юанийн төлбөр авч байсан. Үүнийгээ шинэчилж үнийн дүнгийн 0.2 хувь болгон  нэмэгдүүлж авч байгаа юм байна.  Энэ шийдвэрийг 11 дүгээр сарын 22-ноос хэрэгжүүлэхээр тусгасан байжээ.

 

Энэ төлбөр нэмэгдсэнээр хилээр зорчиж байгаа манай аж ахуйн  нэгжүүдээс жилдээ ойролцоогоор 12,3-12,5 сая ам.долларын нэмэлт төлбөр гарч байгаа юм байна.  Энэ шинэчилсэн төлбөр хэр хугацаатай үргэлжлэх, төлбөрийн хэмжээг буулгах эсэх асуудлаар бид жич ярилцаж байна.

 

-Хятадтай зээлийн хэлэлцээ хийх айлчлал хойшлогдсон. Энэ асуудлыг сэргээж, хэлэлцээ хийх хугацаа товлогдсон уу?

 

-Бид ярьж байгаа. Аль болохоор хурдан сэргээж, айлчлалуудаа  үргэлжлүүлэн, яриа хэлэлцээгээ хийх хэрэгтэй байна гэсэн асуудлуудаа тавьж байгаа.

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

chaa basdaa:
ug tsarai ni ulsturiin vhdel . svg
2016-12-06
irgen:
Chadvargui ene novshuud uls turuus zailaasai
2016-12-05
irgen:
dalai lamd biz hen olgob..gandangaas biz abna l gej lab baihgui
2016-12-05