Оффшорын хуулийн төслийг буцаах санал хүргүүлжээ

img

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг өнгөрсөн долоо хоногт хэлэлцэх байсан ч хойшлуулсан.

 

Гишүүд уг хуулийн төсөлд тодорхой заалтуудыг тусган оруулж ирэх чиглэлийг  ажлын хэсэгт  өгсөн билээ. Тиймээс уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг энэ долоо хоногт хийнэ. Харин УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан уг хуулийн төслийг буцаах тухай саналыг дөрвөн үндэслэлээр гаргажээ.

 

Тэрбээр “Оффшорыг хориглосон бус, дэмжсэн хуулийн төсөл хуулийн хамгаалалтад орохыг санаархагч оффшорт өөрийн болон гэр бүл, ах дүүгийн нэр дээр сэжиг бүхий данстай тодорхой бүлэг этгээдийн захиалгаар яаруу сандруу байдлаар боловсруулагдан өргөн баригдсан гэж үзэж байгаа тул дөрвөн үндэслэлээр хуулийн төслийг буцааж, ашиг сонирхлын зөрчилгүйгээр дахин боловсруулахыг хүслээ” хэмээн жиргэсэн байна.

Н.Нягт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ADUUCNIN:
opshert baigaa mongoliin mungiig oruulj ireed daraax ajiliig xiix xeregtei. 1. TETGEBERIIN ZEELTEI XUGSHIDIIN ZEELIIN TULBURIIG OPSHORIIN MUNGUNUUS TULUULJ DAXIN TETGEBERIIN ZEEL OLGOXIIG XORIGLOX 2. TSALINGIIN ZEELTEI XUMUUSIIN TSALINGIIN ZEELIIG TULJ DAXIN TSALINGIIN ZEEL OLGOXIIG XORIGLOX 3. 10 XURTEL SAY TUGRUGIIN JIJIG DUND UILDBERLEL ERXLEGCHIDIIN ZEELIIG OPSHERIIN MUNGUUR TULUULEX 4. XYATADAD TULUX ULSIIN BUX URIIG TULJ DAXIJ XYATADAAS ZEEL ABAXGUI BAIX. 5. CHINGIS SAMUURAI BONDIIN URIIG TULUX 6. OYU TOLGOIN URIIG UNDESNII TOP-100 KOMPANUUDAARAA TULUULJ OYU TOLGOIGOO UNDESNII TOP-100 KOMPANI BUYU MONGOLCNUUD UURSDUU ASHIGLAJ BUSAD ACH XOLBOGDOLGUI JIJIG UURXAINUUDIIG BUGDIIG NI XAAX 7.ERDENET UILDBER, TABAN TOLGOIG 100 XUBI BUX ARD TUMENIIX BOLGOJ ENERJI RESUSIIG OYU TOLGOI RUU ORUULAX
2016-12-05