Фракцаа тэглэхгүй ч бодлогоо шинэчлэх АН

img

Гэрэл зургийг MPA.mn

 

Өнөөдөр Ардчилсан нам Их хурлаа хуралдуулж,  дүрмээ өөрчлөн баталж,  шинэчлэлийг сэвэлзүүлнэ.  Ардчилсан намын хувьд  2016 онд дараалан ялагдал хүлээсэн, түүхэндээ гашуун туршлага хуримтлуулах жил байлаа.  Тиймээс ялагдлаасааа өндийж, ирэх сонгууль хүртэл хүчээ зузаатган, бодлогоо шинэчлэн, эв эеэ сахиж, иргэдийн итгэлийг хүлээхэд бэлтгэх уртын урт дөрвөн жил өмнө нь хүлээж байна.  УИХ-ын сонгуулийн тойргийг хүртэл өөрсдөдөө зориулан зурж, гортиглосон атал парламентад 9 суудалтай  авна гэдэг эрх барьж байсан Ардчилсан намын хувьд чамлахаар үзүүлэлт.  Гэхдээ энэ нь өнгөрсөн дөрвөн жилд өөрсдийнх нь явуулж ирсэн бодлого, үйл ажиллагааны үр дүн гэдэгтэй хэн ч маргахгүй.

 

Тиймээс ч хаанаасаа эхлээд хаалгачаа хүртэл  гэгчээр жирийн гишүүдээс эхлээд намын  удирдлага  нь хүртэл  дүрмээ дүрмээ өөрчлөн боловсруулахаас шинэчлэлээ эхлүүлэхээр шийдсэн. Өчигдөр ҮЗХ-ны хуралдаж, намын шинэчилсэн дүрмийн төслийг хэлэлцэнэ лээ. Ингэхдээ ҮЗХ-ны 280 гишүүнийг 320 болгохоор нэмэгдүүлэн тусгасан байна. ҮЗХ-ны хурлын өнгийг ажиглаж байхад цагтаа эхлэхгүй  гишүүдээ хүлээх, зөвхөн татвараа төлсөн гишүүн орох гээд цалгардсан  аар саар зүйл ажиглагдаж байна лээ. Энэ нь жижиг асуудал хэдий ч энгийн үед ч давтагддаг өнөө л цаг барьдаггүй нэг хэсэг нь нөгөө хэсгээ хүндэлдэггүй, бодлогын асуудалд тэс хөндлөн өнцгөөс ханддаг үйлдэл давтагдсан хэвээр. Энэ  удаагийн ҮЗХ-ны хуралдаан энгийн бус Их хурлын өмнөх өдрийнх болохоор уг нь тун хариуцлагатай баймаар, гишүүд нь.

 

АН-ын дүрэмд нэлээд өөрчлөлт орж байгаа хэдий ч өнөөдрийн мөрдөгдөж байгаа зарчмаасаа хазайхгүй гэдгээ ажлын хэсгийнхэн мэдэгдэж байсан. Мэдээж, өөрчлөлтийн хүрээнд ҮЗХ, намын даргыг сонгох асуудлаас гадна залуучууд, эмэгтэйчүүдийн квот, намын гишүүнчлэл ч шинэчлэгдэж байна. Цаашдаа намын шинэчилсэн дүрмээ ягштал мөрдөж, хариуцлагаа үүрдэг улс төрийн хүчин болно гэж гишүүн бүр ярьж, хэлж байгаа.  Намын удирдлагуудаасаа эхлээд хариуцлага хүлээнэ шүү гэж байгаа ч өнөөдөр даргыг сонгохгүй, энэ нь дараагийн асуудал. Гэхдээ намын даргаа хэрхэн сонгох нь маргаан дагуулсан хэвээр.

 

Өнөөдрийн тухайд их хурлаар улс төрийн илтгэл, АН-ын үзэл баримтлал, үндсэн дүрмийн шинэчилсэн найруулга гэсэн гурван зүйлийг хэлэлцэхээр төлөвлөжээ.  Намын даргыг бүх гишүүдээс сонгох шаардлага нийт гишүүдийн зүгээс ажлын хэсгийнхэнд ирүүлжээ. Ажлын хэсэг ч үүнийг үндэслэн  намын үндсэн дүрмийн төсөлд сунгаагаар буюу санал хураалтаар тодруулна гэдэг заалтыг тусгасан аж. Тиймээс  Их хурлын дараагаас шинэчилсэн дүрмийн хүрээнд намынхаа даргыг сонгохдоо бүх гишүүнийхээ цахим шинэчилсэн бүртгэлийг хөтөлж дууссаны дараа явуулахаар төлөвлөсөн байна.

 

Их хурлын энэ үеэр намын дүрмээ батлахаас гадна төлөөлөгчдийн уур амьсгалыг өөр дээрээ татаж, даргаар сонгогдох асуудлаа  баттай болгоод авъя  хэмээн амбицдаа хөтлөгдсөн эрхмүүд лобби хийж, фракцаа нэгэнтээ хөдөлгөсөн байгааг хэн ч үгүйсгэхгүй.   Намын дотоод дүрмээс гадна даргын бодлого, байр суурь аль ч улс төрийн хүчинд  жин дардаг.   Ямартай ч шинээр сонгогдох намын дарга Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэх заалтыг дүрмийн төсөлд  тусгасан байна лээ. Тиймээс Ерөнхийлөгчид нэр дэвшин өрсөлдөх эрхэм “өөрийн хүн”-ээ намын даргын сунгаанд өрсөлдүүлнэ. Энэ нь АН-ыг хагаралдуулж,  задраан, хүчийг тарамдуулдаг фракцуудыг дахин идэвхжүүлж байгаа хэрэг. Өнөөдрийн цаг үеийн тухайд  АН  “хуучин хүү”-гээ шинэ хүүгээр өргөмжилж болмооргүй.

 

Тэгээд ч өнөөдрийн Их хурлын үеэр фракцаа төлөөлөн, дүрмийн төслийг эсэргүүцэн лоозон бариад зогсож хэсгийг ч гайхах хэрэггүй. Энгийн хуралдааны үед төрийн тусгай хамгаалалттай онцгой бүсэд дарга руугаа оймс шиддэг дэггүй гишүүд өнөөдөр “биднийг гудамжинд гаргачихлаа” гээд юу ч авч шидэхэд бэлэн ялагдлын шарх нь аниагүй хорсолдоо шатаж яваа хэсэг ч бий.

 

Уг нь 1206 гэдэг тоог “шүтдэг” АН-ын хувьд 2016 он ч ээлтэй  байхаар. Гэтэл жилийн хоёрдугаар хагасаас ялагдал, шинэчлэл гэсэн үгс л хөвөрч байна. Энэ их хурал харин асуудлыг АН-ын дотооод асуудлыг эмхэлж, цэгцлэн, өөрдсийнх нь хэлж байгаагаар фракцгүй  гэдэг нь ч худлаа биз, ядаж бодлогын нам болгон төлөвшүүлэх эхлэлийг тавьж өгөөсэй билээ.

Н.Энхлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Heden onii zurag ve
2016-12-06
mongol:
yag ynen frakt nertei hoorondoo yaj idehee yaridag ulsuud , estoi gordovoo,,,frakz geed baigaa chin byleg gesen l yg shdee,mongolooroo oilgodogch umuu ugui yu,,,ta nariin byleglej, hychilj iddeg zag ongorson, odoo baigaa torch gesen hereg alga,,,daraagiin songuuliar alich nam garahgui byy gordozgoo,
2016-12-06
Зочин:
Shuud.mn medee tavij bga yum bol shine zurag oruulj boldoggui yum uu.
2016-12-06
Зочин:
АНд одоо итгэхгүйээ. Өөрсдөө л дэлбэртлээ таргаллаа. Ард түмэн яааав, сөхөрч уналаа. Намын үзэл баримтлал, бодлого, чиг шугамаа одоо болтол тодорхойлоогүй, 26 жил самраад самраад, тараагаад тараагаад л явчлаа даа
2016-12-06
Kub:
Nuguu l kheden nukhur khoorondoo yariad uursdiinkhuu aldaag busdad nyalzaagaad shinechlel khiine gej yuu baikhavdee
2016-12-06
Ambaard:
ehnii egneeniihniig ambaardaad gargaach ee !!!Ard tumeen
2016-12-06
!!!:
ene urduur suugaad haragdaj baigaa Hwalznuudaas l AN salchihwal saihan bolnoo bolno
2016-12-06
Монгол:
Ямар ч шинэчлэл энд хийгдэхгүй. Дандаа фракцын гар хөл, толгойлогчид байна ш дээ. Шинэчлэл гэдэг үг бол ард түмнийг хуурах гэсэн мэх. Томоожихоос өнгөрсөн АН ш дээ. Том ахад дэм болох гурав дахь хөвгүүний хүчийг үзэх цаг нэгэнт болжээ.
2016-12-06
Монгол:
Ямар ч шинэчлэл энд хийгдэхгүй. Дандаа фракцын гар хөл, толгойлогчид байна ш дээ. Шинэчлэл гэдэг үг бол ард түмнийг хуурах гэсэн мэх. Томоожихоос өнгөрсөн АН ш дээ. Том ахад дэм болох гурав дахь хөвгүүний хүчийг үзэх цаг нэгэнт болжээ.
2016-12-06
Монгол:
Ямар ч шинэчлэл энд хийгдэхгүй. Дандаа фракцын гар хөл, толгойлогчид байна ш дээ. Шинэчлэл гэдэг үг бол ард түмнийг хуурах гэсэн мэх. Томоожихоос өнгөрсөн АН ш дээ. Том ахад дэм болох гурав дахь хөвгүүний хүчийг үзэх цаг нэгэнт болжээ.
2016-12-06
Монгол:
Ямар ч шинэчлэл энд хийгдэхгүй. Дандаа фракцын гар хөл, толгойлогчид байна ш дээ. Шинэчлэл гэдэг үг бол ард түмнийг хуурах гэсэн мэх. Томоожихоос өнгөрсөн АН ш дээ. Том ахад дэм болох гурав дахь хөвгүүний хүчийг үзэх цаг нэгэнт болжээ.
2016-12-06
nergui:
mongoliinhoo tuluu zutgesen tuuhen humuusiig uursdiinhuu buzar bulai ajillagaand buu tatan oroltsuul chingis haan suhbaatar janjin ta nar shig ih ornoo hudaldaj ideegui ym shuu edgeer humuus namiin tuluu bish eh orniihoo tuluu ajilllaj baisaniig tuuh gerchilne z enhbold mongolchuudiig taltsuulan huwaah gej oroldodgoo odoo bolioroi
2016-12-06
mongol:
yag ynen frakt nertei hoorondoo yaj idehee yaridag ulsuud , estoi gordovoo,,,frakz geed baigaa chin byleg gesen l yg shdee,mongolooroo oilgodogch umuu ugui yu,,,ta nariin byleglej, hychilj iddeg zag ongorson, odoo baigaa torch gesen hereg alga,,,daraagiin songuuliar alich nam garahgui byy gordozgoo,