Оны тэргүүний эмч, багш, оюутанг шалгаруулна

Манай улсын боловсролын салбарт 68 000 гаруй багш, эрүүл мэндийн салбарт 40 000 эмч, эрүүл мэндийн мэргэжилтнүүд ажиллаж байна. Эмч, багш нараа алдаршуулах, тэдний үр бүтээлтэй ажиллаж буй хөдөлмөрийг үнэлэх, олон нийтэд таниулах зорилгоор оны шилдэг залуу эмч шалгаруулах “Алтан гарт эмч”, оны шилдэг залуу багш шалгаруулах “Оюунлаг үйлстэн” ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааг МЗХ анх удаа зохион байгуулахаар болжээ.
Мөн улс орны ирээдүй болсон оюутан залуусыг дэмжих, чадварлаг мэргэжилтэн төрөн гарахад дэмжлэг үзүүлэх зорилготой оны тэргүүний оюутан шалгаруулах “Алма матер” наадмыг дахин сэргээн зохион байгуулах гэж байна.
Эдгээр ёслолын ажиллагааны талаар мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал өнөөдөр 11:30 цагаас МЗХ-ны 209 тоотод болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ