Оффшорын төслийг хууль санаачлагчид нь буцаахыг дэмжив

img

Хуульзүйн байнгын хорооны хуралдаанаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.  Уг асуудлыг өмнөх долоо хоногт хийхээр байсан ч төсөлд тодорхой заалт оруулах чиглэлийг ажлын хэсэгт өгсөн юм.

 

Энэ удаагийн хуралдаанаар мөн л ажлын хэсгийнхэнд гишүүд шүүмжлэлтэй хандаж, Оффшор бүсийн асуудлаар  бие даасан хууль гаргах ёстой гэж Ц.Нямдорж, Т.Аюурсайхан нар үзэж байлаа. Нэг хуудас хуулийн төсөлд хоёр хуудас саналын томъёолол байгаа  байж болохгүй.

 

Тиймээс уг хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаах санал хураалт явууллаа. Ийнхүү гишүүдийн 80 хувийн саналаар хуулийн төслийг хууль санаачлагачид нь буцаахыг дэмжив. Хуралдааны дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэнэ.

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Мн:
Энэ хууль их түүхий хууль болсон юм шиг байгаа юм.Хуулиндаа оффшорчдыг гарах гарцгүй болтол нь заалтуудыг сайн оруулж өгөх хэрэгтэй.Энд зөвхөн төрийн албан хаагч ч биш, орлогоо татвараас нуун даргадуулах зорилгоор гадаадад нуусан бизнесмен, компаниудыг хүртэл оруулах хэрэгтэй. Монголд мөнгөө байршуулаад татвараа төлөөд явж чадахгүй бол монголоос үүрд зайлах хэрэгтэй.
2016-12-07
Зочин:
OFFSHORE CHID MONGOLIIN TURUUR DUUREN BNDAA!!! HURUNGU ORUULAGCHID NI HURTEL OFFSHORETOI GEMT BULEGLEL BDAG GEHLEER!!!!!
2016-12-06
GG:
OFFSHORE CHID MONGOLIIN TURUUR DUUREN BNDAA!!! HURUNGU ORUULAGCHID NI HURTEL OFFSHORETOI GEMT BULEGLEL BDAG GEHLEER!!!!!
2016-12-06
GG:
OFFSHORE CHID MONGOLIIN TURUUR DUUREN BNDAA!!! HURUNGU ORUULAGCHID NI HURTEL OFFSHORETOI GEMT BULEGLEL BDAG GEHLEER!!!!!
2016-12-06