Оффшор бүсэд 32 их наяд ам.доллар байна

img

Хуульзүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар төрийн өндөр албан тушаалтан оффшор бүст данстай байхыг хориглох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийхээр байсан ч хууль санаачлагчид буцаахаар шийдэв. Уг асуудлыг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулснаар зохицуулахаар тусгасан.  Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлэв.

 

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:

 

-Оффшор бүстэй холбогдуулан олон улсын толгой эдийн засагчаар ажиллаж байсан хүн нэлээн том судалгаа хийсэн байдаг. Түүний судалгаагаар оффшор бүсэд 32 хүртэлх их наяд ам.доллар байна. Үүний тал хувь нь хөгжиж байгаа орнуудаас байдаг. Хөгжиж байгаа орнуудаас байгаа мөнгө нь тухайн улсын нийт гадаад өрнүүдээс хол давсан их хэмжээтэй байна. Зөвхөн тэр мөнгөнөөс нь хууль ёсны татварыг авбал тухайн улс орон гадаад өрөө бүрэн дарах боломжтой гэсэн тооцоо судалгаа хийсэн байдаг. Гадаад улс орнуудаас уг мөнгөний эх үүсвэрийг шалгах, зохих татварыг төвлөрүүлэх ажиллагааг идэвхтэй хийж, улс орондоо татах  тусгай комисс байгуулсан байгаа. Их Британийн Татварын албанаас  тусгай комисс гаргаад эх үүсвэрийнх нь татвар төлсөн байдлыг шалгаж, улс орондоо төвлөрүүлэх арга хэмжээ авч байна. Улс төрчид хариуцлага хүлээж байгаа. Хамгийн сүүлд гэхэд Пакистаны Ерөнхий сайд үр хүүхэд нь  оффшор данстай байсны төлөө Дээд шүүхээр орж байна. Зөвхөн энэ хууль байхгүйгээр манай улсын агентлаг, татварын албаддаа чиглэл өгөөд оффшорт байгаа мөнгөнийнх нь эх үүсвэрийг шалгаж, хууль бус бол хууль хяналтын байгууллагатай хамтарч улсдаа татах хэрэгтэй. Хууль ёсных бол зохих ёсоор татварыг нь авах ажиллагааг явуулах боломжтой байсан. Гэтэл энэ ажиллагааг огт боломжгүй болгосон оффшор эзэмших улстөрчид, тэдний гэр бүлийг хамгаалсан хуулийн төсөл оруулж ирж байна.

 

Энэ хуулийн төсөлд “албан үүргээ гүйцэтгэх үедээ” гэж оруулж иржээ. Амралт чөлөөт цагаараа байхдаа оффшор бүсэд очоод данс нээлгэх, аж ахуйн нэгж байгуулах боломжийг олгожээ.  Мөн гадаад улсын нутаг дэвсгэрт гэж заасан нь хэт ерөнхий байдалтай, хуулийн хийдэл гаргах боломжийг нээж өгсөн байна. Цаашлаад энэ албан тушаалтнууд нь эмнэлэгт үзүүлэх, сургалтын зорилгоор албан үүргээ гүйцэтгэх үедээ оффшор данс нээх хууль эрхзүйн орчинг нээж өгчээ. Жишээлэхэд оффшорт мөнгөө байрлуулахдаа тухайн улсын  нэг эмнэлэгт шинжилгээ өгөөд баримтыг нь аваад ирдэг. Ингэснээр  “Эрүүл мэндийн шалтгаанаар шинжилгээ өгөөд, данс нээлгэлээ. Тэнд байршуулсан мөнгөө хагалгаа хийлгэх үедээ хэрэглэнэ” гэсэн хуулийн хамгаалалтад автоматаар орж байна.  Оффшорт данс нуудаг зөрчил нь гэр бүлийн гишүүдээрээ дамждаг. Гэтэл гэр бүлийн гишүүдийг оруулъя гэхээр Үндсэн хууль зөрчинө гэж байна. Засгийн газарт Үндсэн хууль тайлбарлах  эрх бий юу?

 

ХЗДХ-ийн дэд сайд Б.Энхбаяр:

 

-Энэ хуулийг тойрч гарч байгаа маш олон саналын гол цөм нь “гадаад улсад мөнгөн хөрөнгө байршуулах, данс нээх, хуулийн этгээд үүсгэн байгуулахыг тухайн төрийн албан хаагч, улстөрчийн гэр бүл, төрөл саданд нь хамаатуулж хэрэглэх үү” гэсэн асуудал. Хууль санаачлагач Засгийн газар энэ асуудлыг Үндсэн хууль зөрчиж байна гэж үзсэн. Энэ байр суурин дээр хэвээрээ байгаа. Яагаад гэвэл Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т “Гэм буруутны ял зэмлэлийг гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно” гэж заасан.  Ашиг сонирхлын зөрчлийн хуульд зааснаар төрийн албан хаагчийн хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг гишүүдийн  хөрөнгө орлого, дансан дахь мөнгийг ч мэдүүлдэг үүрэгтэй. Үүнтэй адилхан юм  биш үү гэж зарим хүмүүс үзэж байгаа. Тэр бол үүрэг хүлээдэг заалт. Энэ үүргээ зөрчсөн тохиолдолд тухайн  төрийн албан хаагч ажлаас халагдах захиргааны шийтгэл хүлээх заалт одоо үйлчилж байгаа. Харин энэ хуулийг дагаж Үндсэн хууль зөрчигдөж байгаа гэдэг шүүхийн шийдвэр ч гарч эхэлсэн. Тиймээс энэ Үндсэн хуулийн заалт руу орж байгаа.

 

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан:

 

-Би Хуульзүйн дэд сайдтай санал нэг байна. Үндсэн хуулийн заалтыг бид биелүүлэх ёстой. Түүнээс өнөөдөр нэг хууль оруулж ирэнгүүтээ Үндсэн хуульд халдаж болохгүй.  Гадаадад сурч байгаа хүүхдэдээ цайны мөнгө явуулна, эмнэлгээр явж байгаа хүмүүст  дансанд мөнгө байршуул гэдэг. Энэ хүмүүсийг данс нээлгэж болохгүй гэж хэлэх үү.  Бусдад халдааж болохгүй.

 

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:

 

-Энэ хуулиар гэм буруугүй асуудал яриагүй. Үр хүүхдийн асуудлыг л хуулинд тусгах гээд байгаа юм.  Үндсэн хуулийн зөрчил та нарт падгүй. Гадаадад гэдэг нэр томъёо болохгүй байна. Оффшор бүсэд гэдэг заалт хийхийг Ц.Мөнх-Оргил тодорхойлж байсан. Тэр нэр томъёог нь оруулж ирж.  Үндсэн асуудал дээрээ дахиад ажилла. Оффшор гэдэг тодорхойлолтоо оруул. Түнээс бус гадаадад сурч байгаа хүүхэд дансанд мөнгөө байршуулахыг оффшор гэж үзэхгүй. Ард түмэн хулгай луйвар таслаад өг гэж хүсээд байна. Зарим нь үр хүүхдийнхээ нэр дээр хулгай луйвар хийсэн нь ил болж байна. Тиймээс энэ хуулийн хэлэлцүүлгийг хойшлуул.

 

Ийнхүү гишүүд асуулт тавьж, саналаа хэллээ. Харин гишүүн Т.Аюурсайхан уг хуулийн төслийг хууль санаачлагачид нь буцаах санал гаргасан юм.  Түүний саналаар санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх нь дэмжив.

Н.Энхлэн

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Ард тумнээс хулгалсан менгийг хучээр оруулж ир
2017-10-25
бАяр:
Дорлигжавын охины дансанд 3 сая гаруй евро байсан нь худлаа юу. 20 орчим насны охин шүү дээ. Иймд гэр бүлийн гишүүдийг хамруулах нь зөв. 2-3 сая еврог арай цайны мөнгө гэхгүй. Байхаа
2016-12-14
Баяр:
Дорлигжавын охины дансанд 3 сая гаруй ёвор байсан нь худлаа юу. 20 орчим насны охин шүү дээ. Иймд гэр бүлийн гишүүдийг хамруулах нь зөв. 2-3 сая еврог арай цайны мөнгө гэхгүй. Байхаа
2016-12-14
Я:
АЮУРСАЙХАН ГИШҮҮНД АМЖИЛТ ХҮСЬЕ!
2016-12-14
Иргэн:
ПУТИН ЕРӨХИЙЛӨГЧ ШИГ ХУГАЦААТАЙ ҮҮРЭГ ӨГӨӨД Л ЭНЭ САЯ САЯ ДОЛЛАРАА МАРТДАГ ХУЛГАРУУДЫН НУУСАН МӨНГИЙГ ОРУУЛЖ ИРЖ, УЛСЫНХАА ЭДИЙН ЗАСГИЙГ ӨӨД НЬ ТАТВАЛ МОНГОЛ УЛС МАНДАЖ, АРД ТҮМЭН НЬ МӨНХ ЖАРГАЖ, ЭХ ОНЫХОО ТӨЛӨӨ ХЭЗЭЭ Ч АМЬ НАСАА ЗОРИУЛНАА...
2016-12-12
зүрх судас:
Тархи-Зүрх судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлж, цус шингэлж холестрин бууруулах үйлчилгээ бүхий ЛиЭрКан бүтээгдэхүүнийг борлуулж байна. Тус бүтээгдэхүүн Монголд 11 дэх жилдээ борлогдож байгаа ба дараах эмгэгүүдэд хэрэглэнэ. БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЙЛЧИЛГЭЭ ҮНДСЭН ҮЙЛЧИЛГЭЭ -Цус шингэлэх, Холестрин бууруулах, ДАРААХ ЭМГЭГҮҮДЭД ХЭРЭГЛЭНЭ -Даралт ба хуян, Тархи-зүрхний судасны хатуурал нарийсал, ишеми, Бусад эрхтний судасны хатуурал нарийсал, бөглөрөхөөс урьдчилан сэргийлэх. Лавлах утас 96665038. ҮНЭ 1 курс- 3 сар хэрэглэх 660’000₮, 1 сараар хэрэглэх нь 220’000₮ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАНИЛЦУУЛГА БИЧЛЭГ httpswww.youtube.comwatch?v=XZjH7-ny-ac
2016-12-08
Зочин:
ЭЛБЭГЭЭ ХУЛГАЙЧ ӨӨРТ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛТЙГ ХААЛГААД БАЙНА
2016-12-08
zochin:
.Oron nutgiin songuuliin ur dung har daa.Baynzurh duurgiin asuudal shiidegdehgui baigaa biz dee.Il tsagaan mongo tereesan bichleg baihad shuuh zasaglal ni oligtoihon shiidwer gargaj chadahgui odoog hurtel huleeseer l baigaa bololtoi
2016-12-08
mongol:
dornogowiinhonii gargaj irsen dongio doo ter ergeed dornogowichuud ruugaa notsoj tansag amidralaa zogsoo gej dongiotdog yum da
2016-12-08
Oyun:
Elbegdorj shig eronhiilogch bhad iim bh n argagui
2016-12-07
Zochin:
Turd orj hulgai hiij amidartsgaaya aa ard tumeen!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! Turiin hulgaichid.
2016-12-07
ard:
ehner nuhur ur huuhdiin ner deer gedeg chin ter hun uuriin luivardaj avsan mungu busad ger buliin gishuudiin ner deer hiisen bj bolon ene ard tumniig doromjilson huuli.
2016-12-07
zochin:
MONGOLIIN TOR BAIGAAL YUM BOL OFSHORIIN BUH MONGIIG TATAJ ULSIINHAA ORIIG TOLOH HEREGTEI.OROSIIN ERONHIILOGCH SHIG ZORIGTOI HODLOH HEREGTEI BAINA.GADAADAD 30 NASTAI HUN HODOLMOR HIIGEED MONGO HURAAHAD 20.000,000 TOGROGTOI BAIH ESTOI.UUNEES ILUU GARVAL HAANAAS IH HEMJEENII MONGO OLOV ,EH UUSVEREE BATAL GEED SHAHAAD BAINA SHUU DEE.ENE BOL BODIT AMIDRAL SHUU.
2016-12-07
Дэлгэрсайхан:
Эээ дээ, гадаадад байгаа хүүхэддээ 10 хан тэрбум долларын цайны мөнгө хийе л дээ, зөвшөөрчих л дөө
2016-12-07
zochin:
17 orchom terbum dollar buyu 32 ih nayd togrog gesen ug.Mongol uls orond bariglaa mongol hun bur ortei gedeg hudlaa ene offshort baiga mongo bol mongolin ard tumni mongo uunig orulj irj undesni uidverlel ediin zasagt oruulj irgen burt hurteeh tiim uls torin huchin garch bj Mongol uls ene hyamralas garch hogjih bolomjtoi bolno.Uuunig MAN hiij chadah uu.....................................
2016-12-07
0000:
Наад овтшааруудаан Монгол төр байгаа юм бол хүчээр цөмийг нь бариж шоронд хатаМонголд байгаа бүх хөрөнгийг нь хураа өөр яаах юм Аяндаа цөм үнэн үгээн хэлэж донгодоно Хулгайн мөнгөө Монголд өөрөсдөөн оруулаад ирнэ дараа нь тодорхой жилээр ялах хэрэгтэй өөр арга байхгүй төр төмөр нүүрээн харууль
2016-12-07
Зочин:
UIX n gishvvd munguu xuraagaad opshor dans neexgvi ni oilgomjtoi .
2016-12-07
Зочин:
baychuud yagaad uls turd garax geed bdagiin ,uchir ni uurtuu ashigtai xuuli batluulaxiin tuld bdag sh dee.Delgersaixan bayn olon xvvxed nuuts amraguudiinxaa nereer munguu nuux nee
2016-12-07
Чимгээ:
Дэлгэрсайхан гэж нэг хачин этгээд байна аа. Ард түмнийг доромжилно. Дээр нь бас хулгайн мөнгөө гэр бүл, үр хүүхэд нууц амрагуудаараа нуулгахыг хүсчихжээ.
2016-12-07
mongol:
dornogowiinhonii gargaj irsen dongio doo ter ergeed dornogowichuud ruugaa notsoj tansag amidralaa zogsoo gej dongiotdog yum da
Зочин:
32 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний доллар байж болох юм.
2016-12-07
Зочин:
Энэ чинь л манай улсын сэргэн мандах хөрөнгө шүү дээ. Даруй авчирч орлогоо нуусан торгууль татьар гээд авах ёстойгоо аваад үлдсэнийг нь эргэлтэнд оруулахад одоо үнэ нь тэнгэрт гараад байгаа дойлуурын ханш шалчийгаад л ирнэ дээ.
2016-12-07
T:
Niited hudal medee taraasaniig mash undur torguuli shoromd suulgah heregtei
2016-12-07
Haha:
Burdag duh ve? 32 terbum ch hurehgui baih
2016-12-07
asdfas:
32 их наяд доллар хахаха америк хятадын эдийн засгаас их мөнгө байна
2016-12-07
irgen:
Ene mongoo tataad mongoldoo awchiraa gazar shoroo eh ornoo gesen setgeltei bgachdee
2016-12-07
irgen:
huuliinhan mergejildee vnench baigaach bitgii AI ard chini huuli add tvmen chini bna vneniig zuvhun
2016-12-07
Иргэн:
Оффшор дансанд гэр бул ур хуухэд ах дуу нар нь гээд л оруулчихаач.
2016-12-07
МГЛ:
Нэг гараараа авилгыг хориглож нөгөө гараараа авилгын мөнгийг авах тийм л хууль хийх юм даа.Баруун гар болсон эхнэр хүүхдийнхээ нэр дээр авсан мөнгөө байршуулах нь зөв гэнээ.Ёстой манай энэ улс төрчид ард түмнээ дэндүү доошоо хийх юмаа.Тэгээд үндсэн хууль мууль ярьж тархи угаах гэж оролдохийн.
2016-12-07
Зочин:
Дээр дооргүй зөвхөн ярьж л чадах юм. Шинэ засаглал гарлаа. Оффшорчдоосоо мөнгөө аваад хариуцлага тооцоочээ
2016-12-07
Гошин шог:
Холбооны нөөцийн санг монголчууд ухжээ. Хаха Тэрнээс монгол дотроос бүх улс төрчид компаниуд бүр карманы хулгайч тайгаа нинжатайгаа нийлээд тийм мөнгө цуглуулж чадахгүй маанаг уудаа Одоо мэдрэлтэх ээ боль
2016-12-06
Хаха:
Яг тийм их мөнгө байж харагдаарай будаа ч будаа ч гэхээр сахлаа будаа гэдэг шиг худлаа ард түмнийг үймүүлэх гэж үнэхээр бүлт бүлт шаах юмаа эсвэл энэндээ үнэхээр итгээд байгаа эргүүнүүдүү
2016-12-06
зочин:
Энэ мөнгөө аваад ирвэл Хятадуудыг царай алдах шаардлага байгаа юм уу... учир иймд л бидний Эх иорон хөгжихгүй байгаа юм.
2016-12-06
Зочин:
ofshor dans gedeg chin horoitoi gej delhii niiteeree esreg br suuritai bhad mongolchiin ulsiin uh huraliin geshuud bh yostoi geed huuli batlah geed bdag ni uchirtai yum be mongo husaj nuusan uls torchid tatwaraas zails hiisen company geheer bugd l huuli bus yum daa
2016-12-06
eruus ingej shiidey:
HUGATSAA ZAAJ UGUUD TURD BGAA HULGAICH NARIIG MONGOLOOS HUUJ GARGAY GARAHGUI BOL ALJ BGAAD ZAILUULAY TGEED SHINEER L EHLEHEES UUR ARGS ALGA DAA
2016-12-06
Зочин:
DELGEPSAIXAN. SAID ENXBAYR ENE 2 CHATSAGA TSARAIT LAB MONGOLIIN TULUU YABAXGUI XUURNUUD BAINA.
2016-12-06
Зочин:
BUTSAALAA GEED BAIX YUM. AYURSAIXAN. NYAMDORJ GUAI TA NAR XUULIIN TUSUL SANAACHILAAD ORGON BARI L DAA SHAARDAJ BAINA . OLIGTOIXON XUULI URGUN BARI L DAA
2016-12-06
zochin:
xulgaich naR XULGAI XIIXIIG XYCEGCHID ENE XUULIIG DEMJIXGUI BAIGAA NI OLON TYMEND MASH TODORXOI XARAGDAJ BAINA!
2016-12-06
Алтантуяа:
Зүй бусаар хулгайн замаар гадагш байрлуулсан мөнгийг шалгаж аверуулах хэрэгтэй б.Манайд үнэнээрээ явсан хүн хождоггүы .худалч хулгайч нарбг хазаарлах хэрэгтэй
2016-12-06
Сонгогч:
Оффшороос мөнгөө авч ирэх хөдөлгөөнийг зохион байгуулж мөнгөө авчирсан хүнийг төр өршөөх нь зөв. Ингэснээр эдийн засгаа сэргээх болно гэж бодож байна.
2016-12-06
Зочин:
huliig guivuulj tailbarlahdaa ymar ih garshij bnaa huuhdiin mongo shahuu um yriad bgaa umu haishaa um boon hulgaich nar niilcheed
2016-12-06
Зочин:
Батзандан баярцогтоор баахан шоу хийсэн.ъ
2016-12-06
aagii:
topiin hulgich nariig. Eson ufeer toocoo hii gej chinges haan zaisan shu.
2016-12-06
Zochin:
МАНАЙ УЛС БАС ДАРУЙ АДИЛХАН АРГА ХЭМЖЭЭ АВЧ УЛС ЭХ ОРНОО ДАЛАЙ ШИГ ИХ ӨРНӨӨСӨӨ САЛЖ ЭХ ОРНОО АРД ТҮМНЭЭ ЯДУУРЛААС ГАРГААСАЙ БИЛЭЭ.
2016-12-06
irgen:
yneheer olon sar jil huzazgaalaa, duugai ulsiin horongo oruulj irzgee!!!
2016-12-06
irgen:
Offshore-chid oorsdiigoo hamgaalah tosol oruullaa geed ta nar , gishyyd demjih hereggui bizdee, Herev demjij tenegtvel ta narch hariuzlaga hyleeh bolno,,,,!!!!!
2016-12-06
Зочин:
OFFSHORE CHID MONGOLIIN TURUUR DUUREN BNDAA!!! HURUNGU ORUULAGCHID NI HURTEL OFFSHORETOI GEMT BULEGLEL BDAG GEHLEER!!!!!
2016-12-06
Зочин:
Zub.ene offshore in huuliig demjeed bga ulsuudiig sn haraarai.ihl no toi ulsuud uheh gdbj yadaj bgaag
2016-12-06
Kub:
Offshor khen deer baikh ni gol bish, kharin khaanaas yaaj bii bolson be gedeg ni l todorkhoi baikh yostoi bolov uu ...
2016-12-06
ЗОЧИН:
олон юм хуцалгүй офшорт байгаа мөнгө оруулж ир
2016-12-06
irgen:
yneheer olon sar jil huzazgaalaa, duugai ulsiin horongo oruulj irzgee!!!
tsever agaart:
Шарга морьт зусланд байрлал сайтай Бяцхан Төгөл хотхонд эрүүл агаарт, харуул хамгаалалттай, гэрэлтүүлгэ камертай, авто машины дулаан граж болон авто зогсоолтой, халуун хүйтэн устай, шалнаасаа халдаг, 00 дүштэй, 1 ба 2 өрөө цэвэр тохилог байрыг 4-5 сарын хугацаагаар түрээслүүлнэ. Нярай хүүхэдтэй болон жирэмсэн ээжүүдэд тохиромжтой. Хаяг СБД 19-р хороо Шарга морьт зуслан Бяцхан төгөл хотхон. Холбоо барих утас 99118457
2016-12-06