АТГ-ын 10 жилийн ойг тэмдэглэнэ

img

 

Авлигатай тэмцэх газар үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойг 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр тэмдэглэн өнгөрүүлэхээр болов. 

 

Монгол Улсын Их Хурал 2007 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр 03 дугаар тогтоолоороо Авлигын эсрэг хуулийн дагуу Авлигатай тэмцэх газрын зохион байгуулалтын бүтцийг баталсан юм. Энэ өдрийг Авлигатай тэмцэх газрын үүсэн байгуулагдсан өдөр хэмээн тогтож, тэмдэглэн өнгөрүүлэхээр төлөвлөөд байна.

 

Авлигатай тэмцэх газар 10 жилийн ойн өдрөө ажил хэрэгч, бүтээлч байдлаар тэмдэглэн өнгөрүүлэхээр төлөвлөж байна. Тухайлбал, авлигатай тэмцэхэд хамтын хүч, оролцоогоо нэгтгэх асуудлаар хувийн хэвшил, хууль хяналт, хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн зэрэг салбар бүрийн төлөөллийг оролцуулсан үндэсний хэлэлцүүлгийг зохион байгуулах юм.


 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
авилгаа нийгмээс зайлуулаач эмч нар чинь авилга өгөхгүй бол хөдлөхөө болилоо дүү маань насаараа хөгжлийн бэрхшээлтэй иргэн боллоо
2016-12-07
Зочин:
Юу хийсэн болоод баяр тэмдэглэх гээд байна, өмнөөс нь нүүр улаачихлаа.
2016-12-06
Зочин:
Илийрэл
2016-12-06
Зочин:
ичээсэй
2016-12-06