Ипотекийн зээлийн хэрэгжилтээр мэдээлэл сонсоно

Өнөөдрийн байнгын хороодын хуралдаантай. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын анхны хэлэлцүүлгийг хийнэ. Харин Эдийн Засгийн байнгын хорооны хуралдаанаар Ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилт, барилгын салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлуудын талаархи Барилга, хот байгуулалтын сайдын мэдээллийг сонсох юм.
Дараагаар нь Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудын өр, зээлийг барагдуулж, ашигт ажиллагааны түвшинг дээшлүүлэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, үр дүн болон 2017 онд хувьчлагдах обьектуудын хувьчлалын бэлтгэл ажлын явц, байдал, тулгамдсан асуудлуудын талаархи Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын мэдээллийг сонсоно.
Үдээс хойш Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдаж, Төсвийн байнгын хороо хуралдаж “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг тус тус хийнэ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ