Ирц бүрдээгүйгээс хуралдаан хойшиллоо

Өнөөдөр үдээс өмнө Төрийн байгуулалтын болон Эдийн засгийн байнгын хороод хуралдах товтой байлаа.
Байнгын хороодын хуралдаанаар “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх байлаа. Мөн Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар ипотекийн зээлийн хэрэгжилт, явцын талаар салбарын сайдын мэдээллийг сонсох байсан юм. Гэвч гишүүдийн ирц бүрдээгүйгээс хуралдаан хойшиллоо.
УИХ-ын Тамгын газрын гаргасан ирцийн бүртгэлээр нийт 20 гишүүд гадаад, дотоодод томилолтой, чөлөөтэй хэмээн мэдээлсэн байсан юм.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ