АН хаалттай хуралдаж байна

img

Гэрэл зургийг MPA.mn АН-ын их хурал хаалттай үргэлжилж байна. Өнөөдрийн хурлаар намын дүрмээ хэлэлцэн батлах юм. Намын дүрэмд Үндсэн дүрмийн хороотой байна. Үндсэн дүрмийн хороо нь дотроо Ёсзүйн хяналтын болон Санхүүгийн хороотой байхаар тусгажээ.

 

Харин намын даргыг бүх шатны байгууллагын гишүүдийн саналыг авч байж томилох юм байна. Намын даргад нэр дэвшигчид гишүүдэд эд хөрөнгө болон мөнгөн  амлалт өгөх, санал худалдан авахыг хориглох аж. Мөн намын даргын сунгаа явагдах хугацаанд нэр дэвшигчдийн рейтэнгийг тодорхойлсон санал асуулга явуулахыг ч хориглохоор дүрмийн төсөлд тусгасан байна.

Н.Нягт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
нэлтэй болвол санаандан хүрэхнүй хүмүүс нөгөө сонин юмаа бичээд хэчүү байх байлгүй хаалтай хуралдсан дээр байлгүй сайхан хурал болж байна ингэж хэлэж байжил ойлголчин шүү дээ холоос бие биерүүгээ чулуу щидээд байвал гадаад тотоод хүмүүсиин хоол болно шүү дээ энэ дээр муугаар бичээд байдаг хүмүүс бүр бярлан шүү дээ эвтэй байхдаа хүчтэй
2016-12-07
Хүрлээ Зочин:
Энэ юу болж байна ааа ЦОГОО ГУАЙ амьд уу энэ нээлттэй байх нам хаалттай хуралдааад ард түмнээсээ юу нуудаг байна ааа
2016-12-07
Хүрлээ Зочин:
Энэ юу болж байна ааа ЦОГОО ГУАЙ амьд уу энэ нээлттэй байх нам хаалттай хуралдааад ард түмнээсээ юу нуудаг байна ааа
2016-12-07
Хүрлээ:
Цогоо гуай энэ юу болоод байна. энэ бүтэхгүй ээ нээлттэй нам биш хаалттай нам боловооо хөөөрхийййй
2016-12-07
зочин:
Нээлттэй хуралдана. АН-д ард түмнээсээ нуух юм байхгүй жинхэнэ ардчилал гэж юу байдгийг харуулна гээд солиороод байсан. Тийм юм амьдралд байдаггүй л байхгүй юу. Нээрээ ч усан тэнэг л биш бол өнгөрсөн он жилүүдэд бие биенийхээ уудаж идсэнийг олонд нээлттэй хэлэлцэн хамаг булхайгаа дэлгэв гэж. Мэдээж чи их идсэн, би бага идсэн гэж л маргаж байгаа. улс эх орны эрх ашиг эд нарт түүч хамаагүй. Харин дараагийн сонгуулиар ямар арга заль зохиож, ард түмний хошгируулах стратегиа хэрхэн боловсруулах талаар нууцаар ярих гарцаагүй
2016-12-07