Хоолны хордлогоос сэрэмжилье

Иргэн та гэрийн нөхцөлд хоол, хүнсээс шалтгаалсан халдвар, хордлогод өртөхгүй байхын тулд дараах зүйлсийг анхаарч хэвшүүлэх нь зүйтэй. Үүнд:
Хоол хүнсийг худалдаж авахдаа зөв сонголт хийх
- Хоол, хүнсний бүтээгдэхүүнээ зориулалтын, ариун цэврийн шаардлага хангасан, хөргөх төхөөрөмж бүхий худалдаа, үйлчилгээний газраас сонгох, шаардлагатай бол шинжилгээ баталгааг худалдагчаас үзэж шалгах
- Хүнс, түүхий эдийн чанар муудсан эсэхийг шалгаж, шошгын мэдээлэлийг сайтар уншиж сонгох
Хүнсний бүтээгдэхүүний хадгалалтанд анхаарах
- Хоол, хүнсийг тасалгааны хэмд бүү хадгал. 200-400 хэм бол нян үржих хамгийн тохиромжтой хэм юм.
- Хоол, хүнс, түүхий эдийг заавал хөргөх төхөөрөмжид 40 С-өөс доош хэмд тогтоосон хугацаанаас хэтрүүлэлгүй хадгалах, хэдийгээр хөргөгчид хадгалсан боловч тухайн бүтээгдэхүүний хадгалах температур, хугацааг тохируулаагүйгээс муудах аюултай тул хадгалалтын явцад сайтар шалгаж байх нь зүйтэй
- Болсон, түүхий бүтээгдэхүүнийг хөргөх төхөөрөмжид тус тусад нь таглаатай саванд хийж хадгалах
Хоол хүнсийг бэлтгэх, хэрэглэх зөв дадал эзэмших
- Хоол, хүнсийг зохих температурт гүйцэт болгож хэрэглэх
- Хоносон хоол, илт мэдэгдэм чанар нь муудсан, хадгалалтын хугацаа дууссан хүнс хэрэглэхгүй байх
- ·Боловсруулсан бэлэн хоол, зуушыг удаан хугацаагаар хадгалж хэрэглэхгүй байх
- Хоолыг чанаж, гүйцэд болгосны дараа тэр даруйд эсвэл 2 цагийн дотор хэрэглэх
- Махны модыг бусад хүнс бэлтгэдэг тавиураас тусад нь ууттай байлгах
- Хүнс бэлтгэх багаж, вандан, сав суулгыг хэрэглэхийн өмнө ба дараа 60 хэмээс дээш халуун усаар угааж, цэвэрлэж хэвших, хүнсний зориулалтын угаалгын бодис хэрэглэх
- Хүнсний зүйлийг ялаа, жоом, мэрэгчээс хамгаалах,
- Түүхий ногоо, жимс, загас зэргийг хэрэглэхийн өмнө сайтар угааж цэвэрлэх
- Зөвхөн зөвшөөрөгдсөн, баталгаатай эх үүсвэрээс ундны ус хэрэглэх, усны савыг 7 хоног бүр халуун усаар угаах, тагтай байлгах
- Хоол, хүнс бэлтгэхдээ бээлий, хутгуур, халбага хэрэглэ, хоолыг гараар хутгах, холихоос татгалзах
- Хувийн ариун цэврийг чанд сахих, хоол унд хийх, идэж уухын өмнө, гаднаас орж ирээд, бие зассаны дараа гараа угааж хэвших,
- Хэрэв та өвчтэй, ханиадтай, гэдэс гүйлгэсэн, бөөлжсөн, өндөр халуурч байгаа бол хоол хүнс бэлтгэх ажил бүү гүйцэтгэ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ