АН-ын их хурлын 1211 дэх төлөөлөгч

img

АН-ын их хурал СТӨ-нд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Тус намын 1210 төлөөлөгч Их хуралд оролцож байгаа. Харин  1211 дэх төлөөлөгчөөр БНН-ын дарга Б.Жаргалсайхан тодорлоо. Тэрбээр АН-ын  их хуралд оролцож, төлөөлөгчдийн дунд хээв нэг суусан байлаа.  Уг нь АН-ын их  хурлын төлөөлөгчдийг мандатыг нь шалган танхимд оруулж байгаа. Тэр байтугай хэвлэл мэдээллийнхны мандатыг шалгаж, хяналтаа чангатгаж байсан. Харин БНН-ын дарга Б.Жаргалсайхан энэ бүх хяналт шалгалтын завсараар чимээгүй орж ирээд суусан харагдана.

 

АН-ынхан ер нь хэнэггүй эрхмүүд. Тээр жил АН-ын ҮЗХ-ны хуралдаан Төрийн ордны их танхимд болоход УИХ дахь МАН-ын бүлгийн дарга /одоогийн ХЗДХ-ийн сайд/  С.Бямбацогт  мөн  оролцсон байсан.  Харин хурлын үеэр С.Бямбацогтыг харсан хурал даргалагч  “Өөр намын хүнийг яагаад энд оруулсан байна вэ” гэснээр гарч одсон юм даг.

Н.Нягт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
A N iin shine darga. yagaad bolohgui gej.
2016-12-07