АН-ын гишүүдийн үнэмлэхийг цахимжуулна

img

Гэрэл зургийг MPA.mn АН-ын их хурал үргэлжилж байна. Хуралдаанаар намын дүрмийн төслөө батлахаар хэлэлцэж байгаа юм.

 

Шинэчилсэн дүрмээр АН-ын гишүүдийн татварыг нэмэхээр тусгажээ. Тодруулбал, АН-ын гишүүд сар бүр 1000 төгрөг, жилд 12 мянган төгрөг татварт төлөх юм байна. Мөн АН-ын гишүүний үнэмлэхийг цахимжуулах гэнэ.

 

АН-ын их хурал өнөөдөр шинэчилсэн дүрмээ баталснаар өндөрлөх юм.

Н.Нягт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
Zasagaas buusan ch gesen idex arga,shaltag shaltgaanaa yaj iij bgaad gargax ymaa.
2016-12-08