Цусны холестериныг бууруулах 15 арга

img

Цусны холестериныг хэрхэн бууруулах вэ?  НЭМХ-ээс 15 аргыг санал болгож байна.

 

 

1. Хэт олон өндөг бүү хэрэглэ. Өндөгний шар нь холестерин агуулдаг. Иймд өндөгийг долоо хоногт 3-аас илүүг хэрэглэхгүй байх, эсвэл цагааныг нь чөлөөтэй хэрэглэж болно. 


2. Шар буурцаг, шош нь холестериныг биеэс гадагшлуулахад тустай пектин хэмээх бодисыг агуулдаг. 


3. Биеийн жингээ хянах–Биеийн жин 0,5 кг-аар нэмэгдэх бүрт холестерины хэмжээ 2 дахин ихсэж байдаг. 


4. Жимс, жимсгэний хэрэглээ-бага үдэд 1 алим, үдийн хоолонд тал апельсин идэхэд холестериныг мэдэгдэхүйц бууруулна.


5. Эслэг, хивэг, арвайн гурил, үр тариа хэрэглэх


6. Бага зэрэг эрдэнэ шиш


7. Жингийн илүүдэлтэй, холестерины ихтэй хүмүүс 1 хоолны халбага эрдэнэ шишийн нунтагийг шөлөнд, улаан лоолийн шүүсэнд хийж уухад 3 сарын дараа холестерины хэмжээ 20% буурсан байна.


8. Лууван-Өдөрт 1-2 лууван идэх нь цусан дахь холестрины хэмжээг 10-20%-иар бууруулна.


9. Үхрийн мах, гэхдээ бага хэмжээгээр –Өөхнөөс нь салгасан үхрийн махыг өдөрт 100-180 мг-аас илүүгүй хэрэглээрэй.


10. Тослогийг бууруулсан сүү- Тослоггүй сүү нь элгэнд холестерин үүсэхийг саатуулдаг тул өдөр бүр 1 аягыг уувал сайн.


11. Сармис идэж бай.Түүхий сармис нь цусыг өөх тосноос цэвэрлэх үйлчилгээтэй. Чанаж болгох нь холестерин бууруулах чадварыг алдагдуулдаг. 


12. Кофены хэрэглээгээ багасгах- Өдөрт 2-оос дээш аяга кофе уудаг хүмүүсийн холестерин хэвийн хэмжээнээс их байсан байна. 


13. Тамхи бүү тат- Тамхи татдаг хүмүүсийн цусанд “сайн холестерин”-ы хэмжээ бага байдаг. Тамхиа хаяхад “сайн холестерин”-ы хэмжээ хурдан хугацаанд мэдэгдэхүйц нэмэгддэг байна.


14. Дасгал хөдөлгөөн хийх- Судасны хананд хуримтлагдсан холестерины бөөгнөрөлийг биеийн тамир, дасгал хөдөлгөөн хийснээр багасгаж болно. Дасгал нь хоол идсэний дараа цусыг өөх тосноос цэвэрлэх нэг арга юм.  Гүйлтийн тамирчид гүйдэггүй хүмүүстэй харьцуулахад 75%хурдан биеэ өөх тосноос цэвэрлэдэг байна.


15. Сэтгэл засал- Тайвшрах дуу хөгжим сонсох, бясалгах нь цусан дахь холестерины хэмжээг бууруулахад тустай.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
ih hotsrogson, hudal yum bichsen baih yum. ene chini hunii eruul mendtei holbootoi gedgiig bodooroi
2016-12-09