Сунгаагаар сонгогдох АН-ын дарга хэн бэ

img

 

АН-ын их хурал СТӨ-нд хоёр өдөр болж өндөрлөлөө. 16 жилийн түүхтэй энэ намын VI их хурал халуун тогоон дотроо ширүүхэн буцаллаа.  Олон нийтийн зүгээс  тус намын их хуралд чих тавьж, шинэчлэл хэрхэн өрнөхийг чимээгүйхэн ажиж байсан нь мэдээж.  Энэ намын чөлөөт гэхээсээ дураараа, дүрсгүй гишүүд  их хурлын үеэр ч зангаа тавьсангүй.  Нээлтэд эсэргүүцлийн лоозон барьж жагсан, төлөвлөөгүй асуудлыг хөндөн ярьж,  хэлэлцүүлгийг тасалдуулах нь ердийн үзэгдэл мэт.  

 

“Сурталчилгааны дундуур кино гарч байна” гэгчээр  гишүүдийн шүүмжлэл, албан тушаалын амбицийн завсар хурлын үндсэн асуудал болох намын дүрмээ баталжээ.  Намын шинэтгэлийн хөтөлбөрт   АН цаашид хэрхэн шинэтгэлээ хийх талаар үндсэн долоон зарчмыг тусгасан юм. Нээлттэй, оролцоотой, итгэлтэй, хариуцлагатай, цахим нам, бодлогын нам болохоор тусгажээ. Намын шинэ дүрмээр гишүүдээ цахимаар бүртгэдэг болох юм байна.

 

Сонгуульд дараалан ялалт хүлээсэн намын хувьд гишүүдийн уур амьсгал ширүүн байх нь аргагүй.  Ер нь буруутгах ч үндэслэлгүй.  Төрд эрх баригч хүчин байхдаа сайн ажиллаагүй, өнөөдөр гудамжинд лааз өшиглөж явж байгаагийн гол буруутнууд нь тухайн үеийн намын удирдлагууд,  шийдвэр гаргах түвшинд ажиллаж байсан эрхмүүд. Тиймээс  жирийн гишүүдийнхээ үг захиасыг дайж ирсэн төлөөлөгчид дээрх эрхмүүдэд  хандсан  шүүмжлэлийг ар араасаа хөврүүлсэн биз.

 

Нөгөөтэйгүүр намын шинэчлэлтэй зэрэгцээд  ҮЗХ-ны бүрэлдэхүүн, намын удирдлагыг сонгох асуудал сөхөгдсөн.  ҮЗХ-ны бүрэлдэхүүнд  өмнө нь УИХ-ын гишүүн байсан эрхмүүдийг автоматаар  оруулахыг төлөөлөгчид эсэргүүцсэн байна лээ.

 

 Намын даргад өрсөлдөхөөр горилж байгаа эрхмүүд төлөөлөгчдийг орон нутгийн төлөөлөгчдийг Улаанбаатарт хөл тавингуут угтан авч,  мөнгө төгрөг тараан, санал худалдах авах хор найруулга явагдсан нь олны овоо  хараанаас бултаж чадсангүй. Тэр байтугай энэ их хурлаараа намын даргаа сонгох асуудлыг хэлэлцүүлэх саналыг дэмжихийг төлөөлөгчдөд тулгасан гэх бор шувуу нисч байна лээ. Гэхдээ энэ удаад  намын их хурал төлөвлөсөн асуудлаа  л хэлэлцэн баталсан. Намын даргыг сонгох нь дараагийн асуудал хэвээр үлдлээ.  Шинэчилсэн дүрмээр намын даргаа орон даяар бүх гишүүдээсээ сонгохоор  болжээ.   Тиймээс АН-ын даргын сонгуулийг орон даяар 2017.01.29-ний өдөр нэгэн зэрэг явуулах юм.

АН-ын даргад нэр дэвшихээ  П.Цагаан, С.Эрдэнэ, Г.Батхүү, Х.Тэмүүжин, Лу.Гантөмөр мэдэгдээд байгаа. АН-ын  даргад нэр дэвшигчийг бүртгэх ажиллагаагаа энэ сарын 10-нд албан ёсоор эхэлж, 19-ний өдрөөс нэр дэвшигчдийн сурталчилгаа эхлэх юм байна. Дараагийн АН-ын их хурал ойрхон_ давтамжтай болно. Ердөө  хоёр сарын дараа буюу  ирэх оны хоёрдугаар сарын 12-нд хийхээр тогтоод байгаа.

 

АН-ынхан залуусаа намын удирдлагын дээд түвшин гаргадаггүй, өнөөдрийг хүртэл 90 оны партизанууд энэ намыг удирдаж байгаа гэх шүүмжлэл байнга гардаг. Тиймээс ч энэ намын залуучууд “Шинэчлэлийн хороо” байгуулан  дотоод асуудлаа цэгцлэхээ мэдэгдэж байлаа. Намын их хурлын үеэр залуус нь монгол дээлээр жигдэрч, гангарсан харагдана лээ. Харин дээлтэй залуус удирдлагуудаасаа намын Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалыг өгөхийг шаардсан нь  партизануудынхаа дургүйцлийг хүргэсэн бололтой. Ер нь аливаа улс төрийн хүчин ч бай, хамт олон бай ахмад, дунд, залуу үеийн гинжин холбоотой байдаг. Өнгөрсөн хугацаанд АН-ын партизанууд залуусаа дарсаар ирснийг үгүйсгэдэггүй.  Өнгөрсөн хугацаанд  дарагдаж ирсэн залуус  30-40 насыг босго давах нь. Тиймээс нэг хэсэг нь намын даргад өрсөлдөж,   нөгөө хэсэг нь Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалын шаардаж байгааг олон нийтийн зүгээс шүүмжлэх бус харин ч дэмжсэн өнгөтэй байна лээ.

 

Ямартай ч Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө АН-ын даргын сунгааг бид ажиглах үлдлээ.  Энэ намд ирэх дөрвөн жилд эрх баригчдийн үйл ажиллагааг хянах их үүргийг давхар хүлээлгэснийг ч мартаагүй биз.

Н.Энхлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

!!!:
Za daa Zagaan darga bolwol sain daa, ene hun AN iig oorchilj chadna gedegt itgej b na
2016-12-09
zochin:
Namiin dargad arai jin darah n Tsagaan bnda.medleg bolobsrol turshlaga zangararara aliba yumig ehelen harj shidber gargaj chaggar.ene hun l urchlonodo harj bgara.
2016-12-09
би:
Батүүл хаачив .эд нараас өөр хүн алга уу .Арай дэмжиж болох н Эрдэнэ юм даа
2016-12-08
Зочин:
МАЛЫШ
2016-12-08
Залуучууд хүн биш болсоон:
Өнөөгийн залууст хэн яаж юу гэж итгэх вэ гэдэг л асуудал болчихоод бна. Хүнтэй зөв сайхан мэндлээд нүүр дүүрэн ярих залуу өнөөдөр алга. Нэг л ямар гавьяа байгуулцын яасын гэмээр ярвайсан их зан гаргасан дээрэлхүү бүдүүлэг залуучууд пиг болж. Хэр баргийн иргэнийг хүн гэж узэхгүйнээ. Үнэхээр залуу насаа гутаасан ийм арчаагүй. Залуу байгаад ч яахын
2016-12-08
Зочин:
AH iin zaluuchuud ene huniig demjih heregtei !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
2016-12-08
Зочин:
AH iin zaluuchuud ene huniig demjih heregtei !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
2016-12-08
Зочин:
Odoogiin AH iin udirdlagaas garah um bol...AH shinechlegdehgui ee!!!! Uls torchoo solih tsagn bolson baina !!!
2016-12-08
ebi:
Malish Enhtuvshin boloh estoi !!!! AH namiin durmiig S.Zorigtoi hamt bichsen hun shuu dee !!!
2016-12-08
зочин:
Нэр дэвшээд байгаа хумуусийг харсан чинь шал дургуй хурчлээ. Цагаан гэдэг Эбагийн хотны нохой бол буу горд.
2016-12-08
Ebi:
Gantumur darga boloh yostoi
2016-12-08
111111:
Ардчилал мандтуйгай!!! Ардчилсан нам тарж шинээр зохион байгуулагдах цаг иржээ!!! Тэгж байж энэ МАН-ын мангаруудаас толгой илуу гарна шуу
2016-12-08
111111:
Нээрээ л гинэчлэгдэж чадахгуй харагдаж байна даа. С. Эрдэнэ гэж яачихсан хун бэ? Адгийн новш гэдгийг бугд мэдсээр бж, намаасаа хочихож чадахгуй одоо бур дарга болгох шинжтэй... Арчаагуй бнаа АН-ынхан... Зангарагтай, бяртай нэгэн алга уу?
2016-12-08
АНамын гишүүн асан:
цусаар уйлж нөжөөр бөөлжсөн ч АН шинэчлэглэхгүй юм байна тарсан нь дээр болж дэ Ер нь ингэх гээд байсан юм
2016-12-08
Зочин:
Batzandan namin darga, Amarjargal eronhiilogch
2016-12-08
Зочин:
МАН-ын гарууд бүү яар ч худлаа юм бүү бич. Буруу хүмүүсийн гараар орж түр зогсонги байдалтай байв. АН-ын өмнө тод гэрэл байна
2016-12-08
хуягаа:
Амаржаргал ерөнхийлөгч болоосой
2016-12-08
Зочин:
Namiin dargad gorilj bgaa humuusiin nersees harha ANam shinechlegdene gedeg ulger boljee. 2000 ond ene namd gishuuneer elsej blaa. Minii huvid AN uurd bayartai.
2016-12-08