Сахиусан тэнгэрүүдтэй өнгөрүүлсэн гайхалтай үдэш

img

 

Францын нийслэл Парис хотноо өнгөрсөн сарын 30-ны өдөр дотуур хувцасны “Виктория Секрет 2016” шоу амжилттай зохион байгуулагдсан билээ. Уг шоу нэвтрүүлгийг Монголын үзэгчдэд албан ёсны эрхтэйгээр  “СТАР” телевиз үзүүлж, үзэгчдээ гэнэтийн бэлэг барьсан байна.

 

Тус телевизийн хамт олон өчигдөр 22.00 цаг “Studio entertainment” клубт дотуур хувцасны шоуг шууд дамжуулан үзүүлжээ.

 

Уг шоу нь дэлхийн өнцөг булан бүрт хүрч чаддаг дэлхийн хамгийн алдартай дотуур хувцасны загварын томоохон шоу гэдгээрээ залуучууд гэлтүй бүсгүйчүүдийн дунд хүлээлт үүсгэдэг юм. “Studio entertainment” клубт өчигдөр олон залуус гайхалтай үдшийг өнгөрүүллээ.

 

Мөн энэхүү шоуг үзэж амжаагүй үзэгчдэд “СТАР” телевизийн хамт олон он солигдохоос өмнө давтан үзүүлэхээр болсон байна.

 

 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ