ОХУ-д 433 хүүхдийг тэтгэлгээр сургана

img

Монгол-Оросын боловсролын салбар өргөн хүрээнд хамтран ажиллахаар болжээ. БСШУС-ын сайд Ж.Батсуурь, ОХУ-ын Боловсрол, шинжлэх ухааны сайд О.Ю.Васильеватай уулзаж, ОХУ-ын Россотрудничество агентлагийн дэд дарга  Г.Д. Юрьевичтай албан ёсны уулзалт хийсэн байна. Уулзалтаар боловсролын салбарт дараах чиглэлээр хамтран ажиллахаар харилцан тохиролцсон байна.

 

 

  • 2017-2018 оны хичээлийн жилд ОХУ-д 433 хүүхэд тэтгэлгээр сургах болов.

 

  • ОХУ-ын соёл, урлагийн чиглэлээр мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэдэг  их, дээд сургуульд элсэн суралцах Монгол иргэдийн сонгон шалгаруулалтыг 2017 оноос Монгол Улсад  зохион байгуулна.

 

  • Монгол Улсад ОХУ-ын сургалтын хөтөлбөрөөр сургалт явуулдаг, ОХУ-ын ерөнхий боловсролын гэрчилгээ хүлээн авдаг ерөнхий боловсролын сургууль (ОХУ-ын Элчин сайдын яамны дэргэдэх сургууль, Плехановын нэрэмжит сургууль, Эрдэнэтийн сургууль, Орос-Монголын хамтарсан III сургууль) төгсөгчдийн төгсөлтийн ерөнхий шалгалт авах төвийг МУБИС-д  түшиглэн байгуулна.

 

  • Мөн эдгээр сургууль төгсөгчдийн элсэлтийн ерөнхий шалгалтын дүнг үндэслэн ОХУ-ын их, дээд сургуульд үнэгүй суралцуулахаар болов.

 

  • Орос хэлний сургалтын төвийг ОХУ-ын М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн Их Сургуулийн дэмжлэгээр МУБИС-д  байгуулна.

 

  • Орос хэлний бэлтгэл анги нээж хичээллүүлнэ

 

  •  Орос хэлний багшийн мэргэжил дээшлүүлэх зуны сургалтыг ОХУ-д зохион байгуулахаар боллоо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Ingej zavaartah yamar hereg bn...zoduulad l, deerelhuuled l bj dee
2016-12-08