Чуулганы хуралдаан өндөрлөлөө

img

УИХ-ын чуулганы өнөөдрийн  нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох, тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,  Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Дээд боловсролын тухай хуулийн зарим зүйлийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Мөн НД-ийн Үндэсний зөвлөлийн гишүүдийг томилсон юм.

 

Дараагаар нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Уг хуулийн төслийг хууль санаачлагачид нь буцаах санал Хуульзүйн байнгын хорооны хуралдаанаар дэмжигдсэн байлаа. Харин чуулганы хуралдаанаар дээрх асуудлаар санал хураалт явуулахад гишүүдийн олонхи нь дэмжсэнгүй.

 

Тиймээс хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хуульзүйн байнгын хороонд шилжүүлэв. Ийнхүү УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
hulgaich zasag
2016-12-08
Зочин:
tetgever hoshgordog baishde
2016-12-08