Татварын хөнгөлөлтөөр гарал үүслийн гэрчилгээ шаардахгүй

img

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн батлав. Уг хуульд оруулсан өөрчлөлтөөр гаалиар оруулж ирж байгаа бараанд 5 хувийн хөнгөлөлт үзүүлэхдээ  гарал үүслийн гэрчилгээ шаарддагийг хасч байгаа юм байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүн О.Баасанхүү:

 

-Хуулийн үг үсгийг хөөцөлдөөд байх юм. Уг үсгийг хассанаар ямар ач холбогдолтой вэ. Гаалийн татвар, тарифтай холбоотой Хятадын тал татвараа нэмсэн гэсэн. Ганц модны боомт дээр юу болоод байна вэ?

 

Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар:

 

-Гаалийн тариф, гаалийн татварын хууль бол үг үсэг биш юм. Цаашаа аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдэд үйлчилдэг. Нэн тааламжтай нөхцөлд 5 хувийн татвар төлдөг. Энэ тохиолдолд гарал үүслийн гэрчилгээ гэж нэхдэг. Харин одоо гарал үүслийн гэрчилгээг нэхэхийг зогсоож байгаа. Аж ахуй нэгжийн үйл ажиллагааг дэмжсэн хуулийн өөрчлөлт.

 

БНХАУ-аас  гол экспортын барааны татвараа нэмсэнийг Дэлхийн худалдааны байгууллагын дүрэм журамтай нийцэж байгаа юу гэдэг чиглэлийг Төсвийн байнгын хорооноос ГХЯ-нд өгсөн. Хариуг нь удахгүй ирүүлэх байх хэмээн хариулав.

 

Ийнхүү асуулт хариулт дууссаны дараагаар хуулийг бүхэлд нь батлах санал хураалт явууллаа. Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг гишүүдийн олонхийн саналаар батлав.

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ