Чуулганы хуралдаан өндөрлөлөө

img

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар ҮХЦ-ийн дүгнэлтийг хэлэлцэн, хүлээж авлаа. Мөн Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Дээд боловсролын тухай хуулийн зарим зүйлийг хүчингүй болсонд тооцох тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг тус тус хэлэлцэн батлав. Дараагаар нь  “Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай  УИХ-ын тогтоолын төслийг батлав.  

 

Үдээс хойшхи хуралдаанаар  гишүүн  Д.Тэрбишдагва, Ч.Улаан нараас  “Монгол Улсын Засгийн газраас Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтэд хяналт тавих болон төслийн эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх талаар хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, гэрээний талуудын үүргийн биелэлт, далд уурхайн бүтээн байгуулалтын явц байдлын талаар” Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад тавьсан асуулгын хариуг сонсох байсан юм.  Гэвч уг асуудлаар ажлын хэсэг гарч шалгалт явуулж байгаатай холбогдуулан   дараагийн долоо хоногт асуулгын хариуг сонсохоор болов.

 

Ийнхүү өнөөдрийн чуулганы хуралдаан өндөрлөлөө.

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ