Бөхийн өргөөний сарын орлого 70 сая төгрөг

УИХ-ын гишүүн А.Сүхбат, МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж нар бие биенээ “Монгол бөхийн өргөө”-г хувийн эзэмшил болгох гэж тэмцэж буй талаар тус тусдаа хэвлэлийн хурал хийн мэдэгдэв.
Тэгвэл Монгол бөхийн өргөө 10 сар үйл ажиллагаа явуулдаг. Улмаар сарын орлого 50-70 сая төгрөг байдаг аж. Тус өргөөнд концерт тоглоход гурван сая төгрөг, бөхийн барилдаан болоход 10 сая төгрөгийн төлбөр авдаг байна.
МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж “Монгол бөхийн өргөөг мөнгө олдог саалийн үнээ мэт бодоод байна. Үнэн хэрэгтээ тэрбум хүрэхгүй орлоготой байгууллага. Тус орлогоос хэрэглээний төлбөр, 40 орчим ажилтны цалин, үл хөдлөх хөрөнгийн татвар, цолны хишиг өгдөг” хэмээв.
Мөн тус байгууллага гурван сар тутамд хөндлөнгийн аудитийн байгууллагаар санхүүгийн тайлангаа шалгуулдаг аж.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ