Туулай өдөр

Өнөөдөр аргын тооллын 2016 оны арванхоёрдугаар сарын 11. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны Гал бич жилийн өвлийн дунд цагаан хулгана сарын 12. Адъяа гараг. Гоё хүүхэн одтой, дөрвөн ногоон мэнгэтэй улаагчин туулай өдөр.
Өдрийн наран 8 цаг 34 минутад мандан, 17 цаг 03 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.
Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, сэтгэлд сэвтэй газар очих, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ