АН-ын бүлгийнхэн Д.Ганхуягт баяр хүргэлээ

img

 

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд УИХ-ын гишүүн асан Д.Ганхуягт  Япон Улсын Засгийн газар, Эзэн хааны нэрэмжит "Мандах нар" одонгийн "Алт, мөнгөн од" зэрэглэлийн одонгоор шагнуулсанд баяр хүргэж, дурсгалын зүйл гардууллаа.

 

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга С.Эрдэнэ болон УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг нь УИХ дахь Монгол-Японы парламентийн бүлгийн даргаар 10 жил, Японд сургууль төгсөгчдийн "JUGAMO" нийгэмлэгийн тэргүүнээр 12 жил тус тус ажиллаж байв. УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг нь Монгол-Японы харилцааг улс төр , нийгэм, эдийн засаг зэрэг салбарт өндөр түвшинд хөгжихөд чухал үүргийг гүйцэтгэсэн хэмээн бүлгийн гишүүд онцлон хэллээ.

 

УИХ-н гишүүн асан Д.Ганхуягт дурсгалын зүйл гардуулах үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ "Өнгөрсөн хугацаанд хоёр орны парламентийн бүлгийн гишүүд Сасагава сангийн санхүүжилтээр парламентийн бүлгийн гишүүдийн туршлага солилцох хөтөлбөр, Жижиг дунд үйлдвэрт зориулсан 2 шаттай зээл, олон улсын онгоцны буудал барих төсөл, хоёр орны хооронд энэ онд байгуулагдсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр зэрэг олон чухал үйл ажиллагааг  анхлан санаачилж дэмжлэг үзүүлсэн байдаг. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр  байгуулагдсанаар дэлхийн 3 дахь эдийн засаг болох Япон Улсад манай улс 6000 орчим төрлийн бараа, бүтээгдэхүүнээ татварын хөнгөлөлттэй, татваргүйгээр импортлох боломжтой болсон юм. Энэ хэлэлцээрийг Монголын төр засаг, бизнес эрхлэгчид сайтар ашиглаж ажиллах учиртай. Энэ бол түүхэн хэлэлцээр юм. Журмын нөхөр Д.Ганхуягтаа эрүүл энх, аз жаргал, ажлын амжилтыг хүсэн ерөөе" хэмээв.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
yu ch medehgyi teneg adguusuud. neree gargah gej yadchihsan yalgadasuud ichij yhmeet
2016-12-17
Зочин:
Энэ ганхуяг уг нь дажгүй хүн санагддаг даанч царай гэж матар болохоор том албан тушаалд тэнцдэггүй гсн. АН д амаржаргал ганхуяг гсн гарын 5 хуруунд багтах гайгүй чадалтай хүмүүс байнаа бас. Бусад нь .,?
2016-12-12