Эрүүлээр нэг долоо хоногт турах арга
2016-12-13

Ямар нэгэн эм бэлдмэл болон эрсдэлтэй алхам хийхгүйгээр ганцхан долоо хоногт турах аргаас www.wikihow.com сайт нийтэлжээ.

 

Алхам №1

 

 

Турахаар шийдсэн өдрөөсөө та өдрийн тэмдэглэл хөтлөх хэрэгтэй. Тэмдэглэл хөтлөх нь өөрийгөө хянахад тань тус болох болно. Дасгал хийсэн хугацаа болон идэж, уусан зүйлийнхээ талаар дэлгэрэнгүй бичих. Хамгийн чухал нь биед гарч буй өөрчлөлтүүдийнхээ талаар дэлгэрэнгүй бичих.

 

Алхам №2

 

 

Хамгийн эхэнд та биеийн жингээ үзэж, хэдэн кг болохыг хүсч буйгаа тодорхойлох. Дасгал эхэлсэн өдрөөс жингээ үзэхгүй байх.

 

Алхам №3

 

 

Биедээ таарсан дасгал хөдөлгөөнийг хийх. Бага хугацаанд турахаар төлөвлөж буй бол мэргэжлийн хүнээс зөвлөгөө авах.

 

Алхам №4

 

 

Турахаар шийдсэн бүхэн өглөө заавал өглөөний дасгал хийж биедээ дасгал хөдөлгөөнийг дасгах. Гэнэт дасгал хийх нь биеийн булчингуудад ачаалал өгч, улмаар хөдлөхөд хүртэл зовиурладаг. Энэ бүх бэрхшээлийг өглөөний дасгал шийдэх болно.

 

Алхам №5

 

 

Илчлэг багатай зүйл идэх. Цэцэгт байцааг буцалгаад бэлтгэл хийх үедээ уугаарай. Уг уусмал таны гэдсийг цэвэрлэх болно.

 

Алхам №6

 

 

Дасгал хөдөлгөөн хийснийхээ дараа заавал тэжээл ихтэй хоол идэх.

 

Алхам №7

 

 

Турж буй хугацаандаа давснаас татгалзах.

 

Алхам №8

 

 

Будаа болон гурил, гурилан бүтээгдэхүүнээс татгалзах.

 

Алхам №9

 

 

Шарсан хуурсан зүйл, түргэн хоол болон амтлан зүйлээс татгалзах.

 

Алхам №10

 

 

Саунд суух. Саун таны илүүдэл жинг хөөж, арьсыг тань чангалах болно. Долоо хоногт 1-2 удаа байхад хангалттай. Дасгалын дунд үед саунд суувал илүү үр дүнтэй.

 

Алхам №11

 

 

Турж буй хүмүүсийн ихэнх нь хоолоо сойдог. Энэ бол буруу. Тиймээс та өөртөө тохирсон илчлэгийг заавал хоол хүнснээс авах ёстой.

 

Алхам №12

 

 

Зорилгодоо үнэнч байх.

 

Алхам №13

 

 

Цэвэр ус ихээр уух. 

 

Б.Дэлгэрцэцэг

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Агуу бүхэн энгийнд Оройн хоолоо идсэний дараа 2 буудал хэртэй газар алхаад буцаж ирэхэд өтгөн гадагшилна Ялангуяа нэлээд жин хаясны дараа жингээ барихыг хүсэж бга бол энэ аргыг хэрэглээрэй Жин нэмэхгүй Утаа ихтэй агаарын бохирдол ихтэй байгаа нь оройн хоолны дараа алхахад хүндрэл үүсгэдэг
2021-01-09