М.Энхболдод Засгийн газрыг шүүмжлэх эрх бий юу

img

 

МАН түүхэнд байгаагүй ялалт байгуулж, 65-уулаа төрийн эрхийг атгах болсон. Энэ цагаас л бүх зүйл эхэлсэн гэхэд болно. Үнэндээ ялалт байгуулсан намын дарга Ерөнхий сайд болдог ёстой. Өөрөөр хэлбэл, засгийн эрх барих хугацаан дахь сайн, муу бүхий л зүйлтэй нүүр тулах учиртай гэсэн үг. Гэтэл МАН-ы дарга гуай хариуцлагаас мултарч, алх цохиж суухыг илүүд үзэн, тайзны ард тоглолт хийдэг “мода” дэлгэрүүлчихэв. Тэрбээр өөрийнхөө оронд Ж.Эрдэнэбатыг томилчихоод өнөөдөр банга хүртээж суугаа нь үнэн зохимжгүй харагдаж байна. Хөөрхий Ж.Эрдэнэбат өнөөдрийг  хүртэл М.Энхболдоос болж, олон түмэнд сайн, муугаараа хэлүүлээд л “бүлтэлзэж” суугаа. Тэгвэл хэргийн эзэн хэнгэргийн дохиур М.Энхболд өнгөрсөн хугацаанд бүхий л албан тушаалуудыг өөрийн болгож, хүнээ тавьсан.

 

Албан тушаалуудыг авна гэдгээ төлөвлөж буй яриа нь ч сонгуулийн үеэр олон түмэнд цацагдчихсан. Эргэн сануулахад, “МАН-ын дарга М.Энхболд тус намын нийслэлийн намын хорооны дарга Ц.Сандуй нарын 60 тэрбум төгрөг босгохтой холбоотой бичлэг цацагдсан. Энэ мэдээллийн дараа тус намын хариуцлагатай албан тушаалтан болох Ц.Сандуй нь тухайн бичлэг МАН-ын удирдлагуудын ярьж байсан яриа мөн болохыг хүлээн зөвшөөрч, яагаад алдагдсан шалтгааныг хайж байна гэж мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, хууль зөрчсөн үйлдлээ хүлээн зөвшөөрсөөр байхад прокуророос хэргийг хэрэгсэхгүй болгосон.

 

Учир нь тухайн бичлэг хэн нэгний санаатай хийсэн эвлүүлэг гэж үзсэн. Тэгвэл энэ талаар учир мэдэх хүмүүс олон ноцтой зүйлийг ярьж байсан. Тухайлбал, МАХН-ын дарга Н.Энхбаяр “Би М.Энхболдыг сайн мэднэ. М.Энхболдын дуу, хоолойг нойрон дундаа ч танина. М.Энхболд, Ц.Сандуй нартаа хандаж хэлэхэд, миний дүү нар одоо энэ бичлэгээ өөр намын тухай ярьж байсан зэргээр тайлбарлаж, худлаа ярих гэсний хэрэггүй. Харин эртхэн шиг ёс суртахууныхаа хариуцлагыг хүлээ. Эрүүгийн хариуцлага ч хүлээж магадгүй шүү” гэж байсан. Гэсэн хэдий ч эрх баригчдын уг асуудал дарагдаад өнгөрсөн.

 

Тэгвэл нөгөө эвлүүлэг гэх яриа бодит амьдрал дээр ёстой л 101 хувь биеллээ олсон гэдгийг сөрөг хүчнийхэн олон хэлж буй. 2016 оны зургадугаар сараас хойш төрийн албан хаагчдын бүтцэд бүхлээрээ хөдөлгөөн орсон. Удирдлагын төвшний бүх албан тушаалд өөрчлөлт орсон. Ингэхдээ М.Энхболдын гарын үсэгтэй зөвшөөрлөөр энэ бүх томилгоо хийгдсэн. Ингээд дарга, сайд шинээр томилогдох бүрд тухайн байгууллагын мэргэжилтнээс эхлээд үйлчлэгч, харуул хүртэл бүх хүнийг солиод байгаа гээд хэлчихвэл нэг их үнэнээс зөрөхгүй биз ээ. Ийм жишгээр бол төрийн албан дахь халаа сэлгээ цаашид ч үргэлжлэх шинжтэй.

 

Тэгвэл албан тушаалын халаа, сэлгээ гэх “шахааны бизнес”-ийг нууц ноёнтон нь өнөөх М.Энхболд гэнэ лээ. Гэхдээ хөөрхий арай ч үйлчлэгч, харуулын албан тушаалыг “зарж, үрээгүй” байх л даа. Харин удирдлагын шатны албан тушаалуудыг тэрбээр бараг бүгдийг нь мөнгө  болгочихсон гэдэг бор шувуу нисээд байгаа. Үүнийгээ ч тэрбээр баталчих шиг боллоо. Учир нь санасан бодсон зүйлээ хийгээд “том” ажлын ард гарчихсан гэлтэй үгийг өчигдөр болсон МАН-ын VII Бага хурлыг нээж, тавьсан улстөрийн илтгэл дээрээ хэлж байна хэмээн сошиал ертөнцийнхэн шүүмжлээд байгаа.

 

Үнэхээр ч тэрбээр “Төрийн алба цомхон, чадварлаг, тогтвортой, мэргэшсэн байх нь манай намаас баримтлах зарчмын чухал асуудал байх болно. Намын нэрээр төрийн албанд томилогдсон албан тушаалтнууд хууль биелүүлэх, төрийн албыг чадварлаг, мэргэшсэн байлгах, салбар, байгууллага бүрийн өмнө тавигдсан үүрэг зорилтыг бүрэн хэрэгжүүлж чадаж байгаа, эсэхэд намын Удирдах зөвлөлөөс үнэлэлт өгч, ажил үүргээ биелүүлээгүй, намын нэр хүндийг сэвтээсэн, төрийн хүний ёс зүйгээ умартсан, авлига, хууль бус аливаа үйлдэлд нэр холбогдсон хүмүүстэй хатуу хариуцлагыг цаг алдалгүй тооцож ажиллах нь чухал байна” гэдгийг дуулгасан. Энэ нь бид авах зүйлээ авчихсан юм чинь тун удахгүй намын нэрийг бариад төрийн албанд томилогдсон албан тушаалтнуудад хатуухан хандана гэдгээ л дуулгаж байна уу гэлтэй.

 

Сүүлийн үед өнөөх хариуцлагаа хүлээгээгүй намын дарга маань бүүр давраад Ерөнхийлөгч болох гэж байгаа гэх яриа дэгдээд байгаа. Гэхдээ эрх баригчдын рейтинг ард түмний дунд өдрөөс өдөрт унаж байгаа энэ янзаараа М.Энхболд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдлөө ч ялалт байгуулах нь ёстой л зангууны үлгэр болох биз.

 

Тиймээс ч М.Энхболдыг Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд нам дотор нь унагааж ч болзошгүй. Хэрвээ тэгвэл тайзны арын тоглогч маань сайн дураараа шахам улс төрөөс арчигдах нь цаг хугацааны л асуудал. Хор хутгах гэж байгаад баасан дээрээ хальтарч  уначихаад, ялсан намын даргын хувиар Засгийн газраа тэргүүлэх байж хэмээн “матрын нулимас” унагах вий дээ.

 

Ж.Отгонмягмар

Эх сурвалж: MMINFO.mn

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД, ЕРӨНХИЙ САЙД Ж.ЭРДЭНЭБАТ, УУЛ УУРХАЙ ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙД ДАШДОРЖ, ЗАМ ТЭЭВРИЙН САЙД ГАНБАТ, ГАДААД ХЭРГИЙН САЙД МӨНХ-ОРГИЛ НАРАА МОНГОЛ УЛС ХЭДИЙ БОЛТОЛ ЗЭЭЛЭЭС ЗЭЭЛ ӨРНӨӨС ӨРНИЙ ХООРОНД УРД ХОРМОЙГООРОО ХОЙД ХОРМОЙГОО НӨХӨЖ ДЭЛХИЙ ДАХИНД ӨРӨВДӨЛТЭЙ ЦАРАЙЛЖ ЯВАХ ЮМ БЭ. ТАНАЙ НАМ ОЮУТОЛГОЙ ТАВАНТОЛГОЙГ ЭРГЭЛТЭНД ОРУУЛНА, ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ЭРГҮҮЛЭН ТАТНА, АМ.ДОЛЛАРЫН ХАНШИЙГ БУУРУУЛЖ ТӨГРӨГИЙН ХАНШИЙГ ЧАНГАЛНА, ГАДААД ӨРИЙГ ТЭГЛЭНЭ ГЭСЭН МӨРИЙН ХӨТӨЛБӨРҮҮДЭЭ ХЭРЭГЖҮҮЛЭЭЧЭЭ. ТАНАЙ НАМЫН БАЙГУУЛСАН МЭРГЭЖЛИЙН БУС ЗАСГИЙН ГАЗАР ҮҮРЭГТ АЖЛАА ХИЙХГҮЙ ЦАГ ХУГАЦАА АЛЖ БАЙНА. ТАНАЙ НАМД ИТГЭЛ ХҮЛЭЭЛГЭЖ ОЛОНХИЙН СУУДАЛТАЙ БОЛГОСОНД АРД ТҮМНИЙ 99 ХАРАМСАЖ БАЙНА.
2016-12-13
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР.АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. АН- хан Бүтээлч санааг ЭХЛҮҮЛНЭ ХЭРЭГЖҮҮЛНЭ. Эх орноо бодсондоо л тэр. Одоогийн байдал Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ.
2016-12-13
No:
No to mie. enkhbold
2016-12-13
зочин:
Жишээ болгож Цогоо гуайн хийсэн томилгоотой танилцаарай. Төрийн захиргааны дарга нь Ө. Энхтүвшин гишүүний дүү, нийгмийн эрүүл мэндийн газрын дарга нь эрчим хүчний дэд сайд Т. Гантулгын нуудгай, эмнэлгийн тусламжийн газрын дарга нь ШШГЕГ-ын дэд дарга асан Батболдын хуучин авгай, эрүүл мэндийн технологийн газрын дарга нь АУИС-ийн захирал асан наад сайд авгайн багш Лхагвасүрэнгийн хүү, бодлогын газрын дарга нь сайд асан Нямдаваагийн садан, мониторингий дарга нь гаалийн Баатарын эхнэр, хуулийн хэлтсийн дарга нь Халдвартын дарга асан наад сайд авгайн найз Алтанцэцэгийн хүү, гадаад харилцааны хэлтсийн дарга нь УИХ-ын гишүүн Раднаасэдийн авгай, шуурхайн удирдлагын хэлтсийн дарга нь ХХБ-ны Мэдрээгийн дүү гээд явж өгнө дө.
2016-12-13
зочин:
Нам гэж гай торийн албыг самардгаа боличээ. Та нар ядаж харагдах байдлаасаа ичээчээ. Арай хэтрээд байгаам биш уу. Торийн албаны зовлол гэж мануухай тарвал таарна
2016-12-13
Зочин:
Enenii nairuulsan horoor tomilogdson said nar n arai l denduu uls ornoor togloj, turiin albiig hen iluu mungu amalsand n ugch mungu oloh heregsel bolgoj baihaad medeegui yum shig durlegneed suuj bdg iim darga ireh jil songuulid garah uu?!! Yostoi goridooroi za. Ter Tsogtsetseg gedg ulugchin yaj avirlaj baigaag uzcheerei chi muu
2016-12-13
Зочин:
,
2016-12-13
Дахиад:
Ээбийг дагаад балрана шүү
2016-12-13
Иргэн:
Миеэ маань Ерөнхмйлөгч болох өнгөрлөө. Ж.Энхбаяр,Хүрэлсүх нарын хэн нэгэнд намын даргаа өгөөд амиа бодсон нь өлзийтэй боллоо. Би бол аймаар мэдрэмжтэй,мэргэн цоохор шүү?!?!?!
2016-12-13
nergui:
jadambaa genaraliin huu enhbayriig erunhiilugchid demshuuleh heregteidee man nam eh ornoo gesen chin bodoltoi hundee
2016-12-13
Зочин:
Хууль хяналтынхан ажлаа хийгээд наад амьтадаа эрхийг нь түдгэлзүүлэх саналаа тавиад ард түмэнд хэвлэлийн хурлаа хийчихээч ард түмэн дэмжээд жагсаад эрхийг түдгэлүүлзэх шахалтыг өгнө ш дээ. Мэдээжийн баримт нь олон нийтээр цацагдсан байхад хэрэгсэхгүй болгож болохгүй харин түр түдгэлзүүлчих хэрэгтэй цаг нь болохоор сэргээгээд шалгах хэрэгтэй
2016-12-13
гансүх:
М.Энхболдыг Монголоос хөөж гаргаач.
2016-12-13