Ирц бүрдээгүйгээс хурал хойшиллоо

Хуульзүйн болон Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагт хуралдах товтой байлаа. Гишүүдийн ирцийг бүрдүүлэхээр гурван цаг орчим хүлээв. Хамтарсан байнгын хорооны хуралдаанаар нийт 35 гишүүн оролцох бүрэлдэхүүнтэй. Гэвч 15.40 цагийн байдлаар 16 гишүүн буюу 45.7 хувийн ирцтэй байлаа. 19 гишүүнээр хурлын 51 хувийн ирц бүрдэхээр байв. Гэвч гишүүдийн ирц бүрдээгүйн улмаас хуралдааныг хойшлууллаа.
Хамтарсан байнгын хорооны хуралдаанаар Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүнг хэлэлцэх төлөвлөгөөтэй байсан юм.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ