Тосонбумбын нурууны лицензийн асуудлаар мэдээлэл хийнэ

09.00 цагт: Улаанбаатар зочид буудлын Хөх асар танхимд “Боловсролын засаглал дахь нийгмийн эгэх хариуцлага” бодлогын форум болно. Форумаар боловсролын засаглалд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, ил тод байдлыг сайжруулахад “Боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага” төслийн хэрэгжилтийн үр дүнд тулгуурлан боловсруулсан зөвлөмжийг хэлэлцэнэ. Форумыг Глоб Интернэшнл төв, БСШУСЯ, “Бүх нийт боловсролын төлөө!” ”Иргэний нийгмийн үндэсний эвсэл хамтран зохион байгуулна. Утас: 324627, 99193327
Хууль сахиулахын их сургуульд
09.00 цагт: “Аюулгүй байдлын онол, практикийн тулгамдсан асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний хурал Хууль сахиулахын их сургуульд болно. Тус хуралд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга О.Очиржав, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт болон төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, эрдэм шинжилгээний хүрээлэн, судалгааны төвийн судлаач, эрдэм шинжилгээний ажилтнууд, их, дээд сургуулиудын эрдэмтэн багш нар оролцоно. Утас: 88115446, 99088069, 88013108
БОАЖЯ-нд
10.00 цагт: "Ногоон оффис гэж юу вэ", “Эко” сургуулийн сурагчид БОАЖЯ-ны ажлын байрыг хэрхэн үнэлэв" зэрэг асуултад хариулах хэлэлцүүлэг БОАЖЯ-ны "Хаан" танхимд болно. Утас: 260718, 99989545, 88046059
"Монгол ньюс" мэдээллийн төв
11.00 цагт: Тост, Тосонбумбын нурууг тусгай хамгаалалтад авах шийдвэр гарсан ч өнөөг хүртэл гацаанд орсон хэвээр байна. Шүүхийн шатанд маргаан дагуулсан 6 лиценз болон төрийн байгууллага хойрго байгаа асуудлаар орон нутгийн иргэд, болон нэхэмжлэгч талын өмгөөлөгч хэвлэлийн бага хурал зарлалаа.
Хэвлэлийн хүрээлэнд
11.00 цагт: Гялгар уутнаас татгалзаж, даавуун уут, даавуун улавч хэрэглэснээр монголчууд хэчнээн их мөнгө хэмнэж, хэчнээн өрхийг (тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг) дэмжиж чадах вэ? зэрэг асуудлаар сонирхолтой тоо, баримт, шинэлэг мэдээлэл хэвлэлийн бага хурал болно. Утас: 91913154
Улаанбаатар чуулгад
14.00 цагт: Улаанбаатар чуулгын танхимд хүүхдийн зохиолч Шаравын Энхбаярын "Нарны хүүхдүүд" уран бүтээлийн тайлан тоглолт болно.
Монголын залуучуудын холбоонд
15.00 цагт: Оны тэргүүний "Алтан гарт залуу эмч" шалгаруулах арга хэмжээ Монголын залуучуудын холбооны "Залуус" танхимд болно. Тодруулбал, шагналд нэр дэвшсэн 120 гаруй залуу эмчээс шүүгчдийн шалгаруураар шалгарсан шилдэг 35 “Алтан гарт эмч” нар тодорно. Утас: 88020633
СЭТГЭГДЭЛ БИЧИХ