УИХ-ын дарга М.Энхболд ОХУ-ыг зорилоо
2016-12-14

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд Оросын Холбооны Улс, Арабын Нэгдсэн Эмират Улс, Саудын Арабын Вант Улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр /2016.12.14/ “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас мордлоо.


 
Улсын Их Хурлын дарга М.Энхболд энэ сарын 14-16-ны өдрүүдэд ОХУ-д хийх айлчлалынхаа хүрээнд ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны зөвлөлийн дарга Валентина Ивановна Матвиенко, Холбооны Хурлын Төрийн Думын дарга Вячеслав Викторович Володин, Холбооны Хурлын Төрийн Думын орлогч дарга Владимир Абдуалиевич Васильев нартай тус тус уулзана. Түүнчлэн Монгол Улсын Хөгжлийн банк, ОХУ-ын Хадгаламж банкны хооронд хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцож, Москвагийн эрчим хүчний их сургуульд зочлох юм. 


 
Улсын Их Хурлын даргын ОХУ-д хийх албан ёсны айлчлалын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Г.Мөнхцэцэг, Б.Наранхүү, О.Содбилэг, Г.Тэмүүлэн, Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд П.Ганхүү нар багтсан байна. 


 
Улсын Их Хурлын дарга М.Энхболд ОХУ-д хийх айлчлалаа дуусгаад 12 дугаар сарын 16-18-ны өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсад, 18-20-ны өдрүүдэд Саудын Арабын Вант Улсад тус тус албан ёсны айлчлал хийх юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 


 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
J, ERDENEBAT GEDEG CHINI ERUNKHII SAYD UU?
2016-12-14
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР.АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. АН- хан Бүтээлч санааг ЭХЛҮҮЛНЭ ХЭРЭГЖҮҮЛНЭ. Эх орноо бодсондоо л тэр. Одоогийн байдал Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ.
2016-12-14
putintai uulzahgui bol zardalaa huviasa garga:
OROSUUD NEG L ONTSGUI BN DAA .MANAITAI AYTAIHAN BSAN NI UURSDUD NI CH HEREGTEI L DEE V.BAIGAL DALAIGAAS TSAASHXI URGUN UUDAM NUTAGTAI HYTAD ORON HUSEED BH CH YUM NI BISH L BAILTAI
2016-12-14