“Х.Бат-Ялалтыг хэн сайн мэдэх вэ” уралдаан зарлав

Хуульч, судлаач Х.Бат-Ялалтыг дэмжигчид сэтгүүлчдийн дунд “Түүнийг хэн сайн мэдэх вэ” хөрөг нийтлэл, нэвтрүүлгийн уралдаан зарлажээ.
Сэтгүүлч хэдэн ч бүтээлээр оролцох боломжтой бөгөөд тэмцээнд оролцох бүтээл хэвлэл, мэдээллийн хэрэгслээр цацагдсан байх шаардлагатай аж.
Шагналын сан нэгдүгээр байр 800 мянга, хоёрдугаар байр 500 мянган төгрөг, шилдэг видео контент 2.5 сая төгрөг юм байна.
Бүтээлийг энэ сарын 14-өөс 2017 оны нэгдүгээр сарын 10-ныг хүртэл хүлээн авах аж.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ