Засгийн газар төслөө татлаа
2016-12-15

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Засгийн газраас Хөгжлийн банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг  өргөн мэдүүлээд байсан.

 

Уг хуулийн төслөө татаж авч байгаагаа Засгийн газар мэдэгджээ.  Хөгжлийн банкны эх үүсвэр асуудалтай байгаа энэ үед яагаад хуулийн төслөө татаж авч байгаа талаар З.Нарантуяа гишүүн тодруулсан юм. Үүнд ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт “Хөгжлийн банкны тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөө татаж авч байгаа. Засгийн газрын хуралдаанаар Хөгжлийн банктай холбоотой тогтоолын төсөл өргөн барьсан байгаа. Мөн  УИХ-ын гишүүдээс мөн хуулийн төслийг санаачилж байгаа юм билээ. Хуулийн төслүүдийг нэгтгэн хэлэлцэх хэрэгтэй гэж үзсэн хэмээлээ.

 

Ингээд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төсөлд зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж байна. 45 зүйлтэй уг хуулийн төсөлд зарчмын зөрүүтэй нийт 103 санал байгаа юм.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Zohiomol or toonoos davsan or baih esgui ediin delhiid taamgaar tootsdog
2016-12-15