Хурал тасалсан гишүүдийг нэрлэв

img

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөлөө.  Чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааныг УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж даргална.

 

УИХ-ын экс дарга тэрбээр өнөөдрийн хуралдаанаар гишүүдийн хувийн сахилга  баттай чангахан ярив. Учир нь гишүүд хуралдаандаа хоцорч ирдэг, ирц бүрдээгүйгээс хурал цагтаа эхлэхгүй хүлээддэг,  цаашлаад хойшилдог билээ. Тиймээс гадаадад томилолттой, өвчтэй, чөлөө авсан гишүүдээс бусад өнөөдрийн хуралдаанд суух 60 гишүүнд цаг барьж сурахыг хатуухан сануулав. Чуулганы хуралдаанд хоцорч гишүүдийг цаг минутаар бүртгэн, микрофоноор зарлаж байлаа. Тухайлбал, Ц.Мөнх-Оргил хурлаа 50 минут тасаллаа, Д.Ганболд, Х.Нямбаатар, Ж.Энхбаяр, А.Сүхбат нар нэг цаг,  Б.Бат-Эрдэнэ нэг цаг 10 минутаар  ажил тасаллаа шүү гэх зэргээр хуралдаандаа хоцорч орж ирсэн гишүүдийг хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр зарлаж байлаа.

 

Үдээс өмнөх хуралдааныг гишүүн Б.Жавхлан, Л.Оюун-Эрдэнэ, Н.Учрал, Б.Цэрэнбат , Д.Сумъябазар, Б.Энх-Амгалан нар тасалжээ. Түүнчлэн энэ парламентад дахин сонгогдсон гишүүн Б.Наранхүүг “АН-ын бүлэгт  Б.Наранхүү гэж нэг сайн эр байна. Таван жил үзэгдсэнгүй, “ойлгохгүй юм чинь хуралд сууж хайран цагаа үр яадаг юм” гээд хэвлэлд ярилцлага өгөөд сууж байдаг” хэмээн халаглав.

 

Үдээс хойш Гэр бүлийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийж, зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулна. Уг хуулийн төсөлд нийт 106 зарчмын зөрүүтэй санал байгааг гишүүд мөн шүүмжилж, Засгийн газар хуулийг дутуу дулимаг боловсруулан оруулж ирж байна хэмээн шүүмжилж байлаа.

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Би өөрөө энэ хүнийг хувь хүн талаас нь шүтэж биширч дагаж далдаганадаггүй. Энэ мэт шаардлага нь зөв зүйтэй санагдлаа
2016-12-16
Зочин:
Ард түмнийг төлөөлж чадахгүй эргүүнүүдийг эргүүлэн татах хууль батлаачээ
2016-12-15
Зочин:
Цалинг нь хасаачээ тэгээд бүр ирэхгүй бол ажлаас нь халах хэрэгтэй. Ямар лойцон ард иргэд вээ гараад жагсаад эргүүлж татна гээд айлгаад өгөөчээ. Яачихсан юм бээээ
2016-12-15