Н.Учрал аа, одоо хэдэн цаг болж байна
2016-12-15

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж байгаа юм.

 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан “Энэ заалтыг байнгын хороогоор хэлэлцсэн юм уу. Яагаад байнгын хороогоор хэлэлцэгдээгүй санал оруулж ирээд байна вэ? хэмээн Ц.Даваасүрэн гишүүн асуулаа.  Ажлын хэсгээс оруулж ирсэн санал болохыг Н.Оюундарь гишүүн тайлбарлахтай зэрэгцэн УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж:

 

-Хөөе, Н.Учрал аа, одоо хэдэн цаг болж  байгааг хараадах. Ажил 10.00 цагт эхэлсэн. Одоо 15.35 цаг болж байна. Ажилдаа цагтаа ирж бай. Ямар нэг ажил, асуудал гарвал УИХ-ын Тамгын газартаа мэдэгдэж бай  хэмээн хурлын уур амьсгалыг эвдэн, ангийнхны  дэг журмын дотоод асуудлыг хөндөв.

 

Учир нь УИХ-ын гишүүн Н.Учрал өнөөдрийн хуралдаандаа суухаар чуулганы танхимд  орж ирэн суудалдаа чимээгүйхэн суусан  нь хашир даргын харцнаас тойрч гарсангүй.

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ene metiin mangar batsaanuud ug ni hural ehlehees ommo orood suuchihsan bmaar bh yum
2016-12-15