Утаагаа устгаж чадахгүй юм бол ядаж маскаар хангачих

img

 

Монгол Улсын Үндсэн хуульд “эрүүл аюулгүй ор­чинд амьд­рах эрхтэй” гэж заа­сан бай­даг. Гэвч хүн амын ихэнх нь амьдарч бай­гаа Улаан­баатар хо­тын ир­гэ­дийн эрүүл аюул­гүй ор­чинд аж төрөх эрх нь зөр­чиг­дөөд удаж байна. Ийн­хүү нийс­лэ­лийн агаа­рын бо­хир­дол жил ирэх ту­сам нэ­мэг­дэж бай­гаа­тай хол­боо­той­гоор ир­гэд уушги­ны хавд­раас эх­лээд өөр олон төр­лийн өв­чин ту­сах нь ихэс­сэн. Учир нь утаа­ны хор хө­нөөл хү­ний удам­шилд нө­лөө­лөх, эрэг­тэй­чүүд нө­хөн үр­жи­хүйн өвч­лөл­тэй бо­лох, эмэгтэй­чүүд удамш­­лын эм­гэг, өнд­гөвч­ний үрэв­­сэл­­тэй бо­лох, бага нас­ны хүүх­­дүүд ууш­ги­ны хорт хавд­раар өвч­лөх, дарх­лаа сул­тай бо­лох гээд бүх эд эрх­тэнд нь сөргөөр нөлөөлдөг гэдгийг мэргэжлийнхэн хэлж буй.

 

Уг нь дарга нар яриад байгаа шигээ хийж, бүтээж чаддаг байсан бол бид аль хэдийнэ цэвэр агаараар амьсгалаад эхэлчихсэн байх учиртай. Гэтэл утааны асуудал өдрөөс өдөрт улам л уруудсаар байна. Одоо бүр гадуур гараад 20 минут алхах төдийд л хоолой хорсч, нүд аргаж, дотор муухайрч байх жишээтэй. Арга ч үгүй биз. Улаанбаатар хотын агаарын бохирдол нь олон улсын стандартаас 10-20 дахин их байна гэсэн судалгаа гарчихсан байна. Энэ нь нийслэлийн нэг иргэн бүр нялх хүүхэд хүртэл өдөртөө 4-5 хайрцаг тамхи татсантай ижил хорыг агаараас авдаг гэсэн үг.

 

Энэ утаатай үзэгдэл өглөө, оройдоо бүр гаарч байгаа. Яг энэхүү агаар бохирдлын оргил үеэр сургууль, цэцэрлэг, ажил тардаг үе тохиож буй. Тиймээс агаарын бохирдлын хамгийн том хохирогч нь хүүхдүүд болж байгаа. Учир нь  хүүхдүүд насанд хүрсэн хүнээс хэд дахин илүү утаанд хорддог.

 

Нэн ялангуяа хүүхдийн оюун ухаан, сэтгэхүйд утаа, агаарын бохирдол илүүтэй нөлөөлдөг гэдгийг Нобелийн шагналт Кирк Смит гэдэг хүн нотолчихсон байгаа юм. Тэрбээр агаарын бохирдолттой хотод амьдардаг жирэмсэн эмэгтэйд агаарын бохирдлыг хэмжих микросхемтэй чипийг биед нь зүүлгэж туршилт хийсэн байна. Ингэснээр найман жилийн дараа тэр хүүхдэд бүрэн шинжилгээ хийхэд агаарын бохирдол хүүхдийн оюун ухаанд нөлөөлсөн нь тогтоогджээ.

 

Улмаар агаарын бохирдолттой газар амьдарч байсан эхээс төрсөн хүүхэд ой тогтоох чадвар нь бага, аливаа зүйлийг ойлгохдоо удаан байгаа нь агаарын бохирдолгүй, нүүрс түлдэггүй нөхцөлд амьдарсан хүүхэдтэй харьцуулсан судалгаагаар тогтоогдсон байгаа юм. Тэгвэл манай улсын ирээдүй болсон хүүхдүүд ид хөгжиж буй насандаа агаарын бохирдлоороо дэлхийд толгойд цохиж яваа Улаанбаатар хотод амьдарч байгаа гээд бодохоор Монгол Улсын ирээдүй сааралтсан утаа шиг ээ бүрхэг болж байна гэсэн үг.

 

Тиймээс төр засаг агаарын бохирдлыг бууруулж чадах хүртлээ ядаж бяцхан үрсээ хорт утаанаас хамгаалах хэрэгтэй байна. Ямар сайндаа хүүхдүүддээ санаа нь зовсон зарим  багш нар сурагчдаа шүүлтүүртэй маск зүүхийг шаардаж эхэлсэн гэнэ. Мэдээж багш нар хэчнээн санаагаа чилээж байгаа ч бүх сурагчдаа маскаар хангаж чадахгүй нь ойлгомжтой.

 

Тиймээс иргэ­дийн­хээ эрүүл аюулгүй орчинд амьд­рах эрхийг зөрчиж, агаа­рын бохирдлын эсрэг дорви­той алхам хийж чадахгүй бай­гаа төр засаг энэ асуудлыг зохи­цуу­лах шаардлагатай байна. Уг нь Монголын компани стан­дар­тын шаардлага хангасан агаа­рын бохирдлоос хамгаалах маск үйлдвэрлэн зах зээлд ний­лүү­лээд эхэлчихсэн гэнэ билээ. Ажилтнуудынхаа 80 хувийг хөгжлийн бэрхшээлтэй ир­гэ­дээр бүрдүүлсэн гэх “Эрбу” ком­па­нийн үйлдвэрлэж буй маск нь дөрвөн давхарга бүхий нарийн ширхэгт тоосонцор, утаа үнэрээс хамгаалагчтай гэсэн.

 

Одоогоор ОХУ-д мөрдөгддөг стандартыг ханган ажиллаж байгаа юм билээ. Тиймээс үндэс­ний үйлдвэрлэгчтэй тохирол­цоод, нийслэлийн ерөнхий боловсролын сур­гуу­лийн сурагчдыг шүүлтүүртэй утаа­ны маскаар хангаж яагаад болох­гүй гэж. Энэ мэтээр ядаж улс орны ирээдүй хойч үе бол­сон бяцхан үр­сийнхээ эрүүл аюул­­гүй ор­чинд амьдрах эрхийг хан­­гаж ча­дах­гүй юм бол энэ төр зас­гийн шүүхэд өгсөн ч яах вэ дээ.

Ж.Отгонмягмар

Эх сурвалж: MMINFO.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
утаа ихтэй тойргоос сонгогдсон УИХ НИТХ гишууд ядаж оглоо орой яваад хуухэд зогшчуулд утааны маск авч огсон дээр банктай уурхайтай баян гишууд заачиз вээ Гарамжав Ундармаа Тэрбишдавга Учирал АН магнай нуурс тараасан та нар эсрэгууцэх дуртай утаа багсгаж чадахгуй гэхэд ядаж масак огээчээ
2016-12-17
ts:
shut up!!!! uursduu utaagaa bagsaga!!! uursduu maskaa hii. ymar ailiin erh huuhed bish. daavuu hiij chadahgui baij tom am gargahaa zogsoo!!! ydaj masknii daavuu yaj hiihiig sur!!!!!
2016-12-17
ЗОЧИН:
ХОТОД НЭГ Ч БАЙШИН БҮҮ БАРЬ, НЭГ Ч ГЭР БҮҮ БАРИУЛ, ГЭР ХОРООЛОЛЫГ БАРИЛГАЖУУЛ, НҮҮРС ТҮЛСЭН АЙЛЫГ ТОРГО, НЭГ Ч АЙЛЫН ЯНДАНГААР БҮҮ УТАА ГАРГА...БИД АМЬСГАЛАХАД МАШ ХҮНД БАЙНА
2016-12-16
зочин:
Хуцалгүй өөрөө ав.Хятадууд боож хаагаад улс орныг доромжлоод байхад чи хэдэн маск өөрөө аваад зүүчихэж чадахгүй байна уу.Марль аваад хийсэн ч болох юманн дээр битгий сүржигнээд бай.
2016-12-16
Зочин:
Shorgooljnii vvree zadlakhgvi bol utaa.khog.jorlon.ugaadas ali bokhir dundaa amidran khordsoor baikh ni medeej Odoo khotod nemj gants ch baishin bvv bari .gants ch ail bvv oruul
2016-12-16
Зочин:
Shorgooljnii vvree zadlakhgvi bol utaa.khog.jorlon.ugaadas ali bokhir dundaa amidran khordsoor baikh ni medeej Odoo khotod nemj gants ch baishin bvv bari .gants ch ail bvv oruul
2016-12-16
Зочин:
Shorgooljnii vvree zadlakhgvi bol utaa.khog.jorlon.ugaadas ali bokhir dundaa amidran khordsoor baikh ni medeej Odoo khotod nemj gants ch baishin bvv bari .gants ch ail bvv oruul
2016-12-16
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР.АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. АН- хан Бүтээлч санааг ЭХЛҮҮЛНЭ ХЭРЭГЖҮҮЛНЭ. Эх орноо бодсондоо л тэр. Одоогийн байдал Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
2016-12-16
зочин:
утаа ихтэй тойргоос сонгогдсон УИХ НИТХ гишууд ядаж оглоо орой яваад хуухэд зогшчуулд утааны маск авч огсон дээр банктай уурхайтай баян гишууд заачиз вээ Гарамжав Ундармаа Тэрбишдавга Учирал АН магнай нуурс тараасан та нар эсрэгууцэх дуртай утаа багсгаж чадахгуй гэхэд ядаж масак огээчээ
Хогоо хаяж чадахгүй:
Хогоо хаяж чадахгүй тэрбумаар нь зарлагдаж дарга нарын бизнес болгосон бас дахиад масканы бизнес яасан дуусдаггүй шунал вэ цахилгааны үнээ буулгах нь хэдэн жил маск шахсанаас дээр шүү дээ
2016-12-16