М.Зоригт луу унжсан уу

УИХ-ын гишүүн асан М.Зоригт жижиг машиныхаа мөнгийг өгөхгүй, багагүй хугацаанд луу унжиж байгаа тухай яриа олон нийтийн сүлжээд өрнөв.
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайдаар ажиллаж байсан Э.Тамир нэгэн улстөрч компаниас нь дөрвөн дугуйт аваад өнөөдрийг хүртэл мөнгийг нь өгөхгүй байгаа тухай өөрийн цахим хуудсанаа бичиж, хүмүүсээр таавар таалгав.
Тэрбээр “Нэгэн нэр төртэй төрийн хар хүн компаниас минь 90 орчим сая төгрөгийн (агаараар баахан ѳндѳр үнэтэй тоноглол хэлсээр бгаад тавиулсан) 4 дугуйтай мото мөнгийг нь удахгүй өгнө гэж зээлээр авчихаад мөнгөө өгөхгүй бүхэл бүтэн 1.6 жил хаа сайгүй унав. Мөнгөө төлөөчээ гэхээр бэлэглээгүй юм уу ч гэх шиг. Авахдаа уг нь удахгүй мѳнгийг нь гэхээр нь нэр тѳрийг нь бодоод зээлээр ѳгсѳн ухаантай юм. Мөнгөө гэж шаардахаар буцааж ав гээд байх юм. Төрийн том хүнийг ёс суртахуун өндөртэй гэж бодсон ч үгүй бололтой” хэмээн бичжээ. Олон нийтийн сүлжээний хэрэглэгчид ч өөр өөрийн таамгыг дэвшүүлж байх хооронд “хэргийн эзэн” гарч ирсэн нь М.Зоригт байв. М.Зоригт “Намайг л хэлж. Ядарч л яваа юм байна даа, ойлгоход бэрх” хэмээн хариу өгчээ.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ